Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2015/11/18
Иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараахь чиглэлүүдэд өөрлөлт орууллаа. Үүнд:
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ 3” чиглэлийг Хүннүгийн гудамжаар дайран өнгөрөхөөр болов.
- Хотын баруун хэсгийн иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ханын материалаас Офицеруудын ордон хүргэх Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийг шинээр нээж 22 тээврийн хэрэгсэл 6 минутын хүлээлгийн хугацаатайгаар үйлчилж байна.
- Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10 дугаар хороолол” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Далангийн замаар явуулахаар төлөвлөн хэрэгжүүлээд байна.
- Чингэлтэй дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зорчих эрэлтэд нийцүүлэн Ч:21а “Булгын 19 дүгээр гудамж-Вокзал-3,4 дүгээр хороолол”, Ч:21б “Булгын 19 дүгээр гудамж-Вокзал-3,4 дүгээр хороолол” чиглэлд тус бүр 6 тээврийн хэрэгсэл 13 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж эхлээд байна.
- Мөн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн Ч:5 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад” чиглэлийг Гэмтлийн эмнэлэг хүртэл сунгаж 18 тээврийн хэрэгсэл 6 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.
- Авто замын нөхцөл байдалд үндэслэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Ч:35 “Монелийн 38-Хүнсний 4 дүгээр дэлгүүр-МУИС-11 дүгээр хороолол” чиглэлийг өөрчилж Сүхбаатар дүүргийн эмнэлэгээс 4 дүгээр дэлгүүр-МУИС-11 дүгээр хороолол болголоо.
- Авто замын нөхцөл байдалд үндэслэн Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз” чиглэлийн замналд өөрчлөлт оруулаад байна.
- Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж буй “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийг шинээр нээж өдөр бүр 1 дунд багтаамжийн автобус үйлчилж байна.
- See more at: http://www.unen.mn/content/56644.shtml?alias=ulaanbaatar#sthash.dsmjXPcP.dpuf
Зочин · 2015/11/18
Orbiti g nemeechee gambir bolloo shaxaldaad
Bb · 2015/11/18
Энэ 3,4-р хорооллоос давхардсан чиглэлээр 120-н мянгат луу яавж байгаа автобусны Ч52:Зайсан чиглэлийг хуучин явж байсан 45-н чиглэлээр буюу, Талбай, Парк, Замын Цагдаа, Жаргалан хотхон, 120, гэсэн чиглэлээр явуулаачээ!!! 120-иос ХАҮТанхим, Нархан, Жаргалан хотхон, Суруга Монгол ХХК болоод энэ хавьд ажилч амьдардаг хүмүүст нэг буудал дамжих хэцүү байна шүү...хуучиин болоод байсан шүүдээ....
Зочин · 2015/11/18
орбитийн чиглэлийг нэммээр байна хүнээ багтаахгүй арай дэндүү байна.
setgegdel · 2015/11/18
orbitiin chiglel hesvv baina gantshan avtobus compani bna.Nemej ogoochee
Зочин · 2015/11/18
Дэнжийн мянгын иргэд баярлаж байна чиглэл нэмсэнд баярлалаа