Холливудын од Matt Damon-ийг Монголд ирсэн талаарх мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарилаа. Түүнийг ирсэн, ирээгүй хэмээн нэлээдгүй маргасан юм. Тэгвэл тэрбээр Монголд ирсэн нь үнэн аж.

Монгол залуутай “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр авахуулсан зураг нь инстаграм болон фэйсбүүк, твиттерээр тарсан бөгөөд алдартай жүжигчин залууг Бээжин явах замдаа ийнхүү манай улсад түр саатжээ.



Мэтт 1970 онд АНУ-ын Массачусетс мужийн Кембриж хотод төрсөн. Өдгөө эхнэр дөрвөн хүүхэдтэй. Түүний кино карьераа 1988 онд эхэлснээсээ хойш 200 гаруй кинонд тоглосон ба тэдгээрийн дунд бидний шимтэн үзэх дуртай “Цэрэг Райныг аварсан нь”, “Мэргэн буудагч”, “Ялагдашгүй” зэрэг олон алдартай кино бий. Matt Damon хамгийн сүүлд “Ангараг гарагийн хүн” хэмээх киноны гол дүрийг бүтээсэн билээ.