Утааг бууруулж чадахаасаа нэгэнт өнгөрчээ. Засгийн газраас эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас яам, агентлаг, сангуудыг нэгтгэхээр болсон. Энэ хүрээнд Цэвэр агаар санг татан буулгаж, Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороотой нэгтгэхээр болсон юм.

Төр засаг агаарын бохирдолын утаанд зарцуулж буй их мөнгөнд нэгэнт дарагдан бууж өгөв.

Тэгвэл нийслэлээс ч бас хотынхоо утааг бууруулах ямар нэгэн алхам хийхгүй байхаар болжээ. Ямартай ч энэ жилийн хувьд утааг бууруулахад тусгайлсан төсөв гаргаагүй байна. Үүгээрээ нийслэлчүүдийг утаатагайгаа эвлэрээд амьсгал гэсэн сонголтыг үлдээчихлээ. Өнгөрсөн хугацаанд утаанд зориулж 230 гаруй тэрбумыг зарцуулжээ. Гэсэн ч хүний нүдэнд харагдах хэмжээний утаа буураагүй гэж иргэд үздэг. Мэргэжилтнүүдийн тайлбараар бол утааны бохирдлын хэмжээ буурсан гэдэг.

Үүгээрээ нийслэлчүүдийг утаатагайгаа эвлэрээд амьсгал гэсэн сонголтыг үлдээчихлээ

Гэвч ЖАЙКА-гийн хийсэн судалгаагаар нийслэлийн агаар дахь тоосонцор стандарт хэмжээнээс тав, автомашинаас үүссэн тоосонцор Япон улсын стандартаас 20 дахин их байжээ. Энэ онд нийслэлийн агаарын бохирдол 2014 оныхоос буурсан ч аюултай зэрэглэлд байгаа. Хүний биед хамгийн хор нөлөө ихтэй нь бүдүүн, нарийн ширхэгтэй тоосонцор юм хэмээн нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан хэлсэн юм.

Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөр ажлуудыг хэрэгжүүлсэн. Гэвч энэ нь үр дүнгээ өгсөн үү, харин хэдэн дарга нарыг түрийвчийг зузаалахад л үр өгөөжөө өгөв үү. “Цэвэр агаар сан”-гийнхан их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдсон байдлаас нь харахад утааг бууруулахаар гаргасан төр засгийн мөнгийг цөөн хэдэн дарга хувааж хүртсэнээс болж, нийслэлчүүд бид утаатайгаа өвөлжсөөр байна.

Өнгөрсөн хугацаанд утаанд зориулж 230 гаруй тэрбумыг зарцуулжээ

Боловсронгуй буюу утаагүй зууханд нийт 68 тэрбум, гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум, уурын зуухыг сайжруулж шинэчлэхэд 17.9 тэрбумыг зарцуулсан. Мөн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгийн 80 тэрбумыг “Цэвэр агаар сан”-гаас гаргасан бол Засгийн газар 70 тэрбум, “Мянганы сорилтын сан”-гаас 50 тэрбум төгрөг олгосон байдаг. Харамсалтай нь эдгээр хөрсөн дээрээ бодитойгоор буусангүй. Иймээс л нийслэлийн удирдлагууд энэ жил утаанд хөрөнгө гаргахааргүйгээр болов бололтой.

Т.Буянаа