Буянт-Ухаа II орон сууцны хорооллын эхний ээлжийн 30 барилга дээр өнөөдрөөс Улсын комисс ажиллаж эхлэхээр болжээ. Улсын комисст хорь гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүх мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтдаг. Барилгын норм стандартыг хангасан эсэхийг чиглэл чиглэлээрээ шалгаж байж энэ барилгад хүн амьдарч болно гэсэн зөвшөөрөл өгдөг юм. Улсын комисс шалгаж үзээд ашиглалтанд орохыг зөвшөөрвөл эхний ээлжийн барилгууд арванхоёрдугаар сардаа багтан ашиглалтад орох гэнэ.

Мөн эхний ээлжинд 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг Улсын комисст өгөхөд бэлэн юм байна. Буянт-Ухаа II хорооллын хоёрдугаар хэсгийн төлөвлөлтөд нэг ээлжиндээ 1200 хүүхдийн багтаамжтай сургуулийн хоёр барилга бий. Мөн 240 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэг төлөвлөгджээ. Сургуулийн хувьд 2017 оны долдугаар сард ашиглалтад орох юм