Талийгаач С.Зориг агсны гэргий Д.Булганыг цагдаагийн байгууллагаас цагдан хориод, хоёр долоо хонох гэж байна. Гэхдээ түүнийг цагдан хорих болсон шалтгаан нь улсын нууцтай холбоотой хэрэг учир нууцалж байна гэх тайлбарыг цагдаагийхан өгч байгаа. Хэрэв талийгаачийн хэрэгтэй холбоотой бол ийм тайлбар өгөх ёсгүй юм байна.

Олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг С.Зоригийн хэрэгт холбогдуулан шалгаж байна гэх хардлага байгаа ч, ингэх үндэслэл бараг байхгүй гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Харин өөр нэг эх сурвалжаас Д.Булганыг хар тамхины хэрэгт холбогдуулан саатуулсан гэх мэдээлэл гарах боллоо. Хэдхэн хоногийн өмнө ЭЦГ-аас хар тамхины бүлэглэлийг илрүүлэн саатуулсан бөгөөд тэдний дотор дөрвөн эмэгтэй байсны нэг нь дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул байсан бол нөгөөх нь Д.Булган байж болзошгүй юм байна.

Түүний ойр дотныхон нь Д.Булганыг хар тамхины хэрэгт холбогдсон байх, ямартай ч хоёр хүний хамт саатуулагдаж байгаа. Эсвэл сонгууль угтаж улстөрийн шоу хийж байгаа гэсэн хоёр зүйлд таамаглаж байгаа ажээ.

Н.Чимэг