"Хуанжу гэг” киногоороо анх монголчуудын танил болсон Хятадын алдарт жүжигчин Жао Вэйгийн уншигчид андахгүй ээ. Тэрбээр их аваргатай хамтдаа зургаа авахуулжээ. Тэд оройн хоол идсэн тухайгаа сошиал сүлжээгээр цацсан нь фэнүүдийнх нь анхаарлыг татсан байна.

Жао Вэй "Найз нар болон их аварга Асашёорюүгийн хамтаар оройн хоолонд орж оройжин хөгжилдлөө. Асашёорюү бол домог болсон хүн, тийм учраас би маш их баяртай байна” гэж бичсэн бөгөөд мөн хоёул хамт авахуулсан зургаа олонд сонирхуулжээ.