Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө -9 хэм шөнөдөө -18 хэмийн хүйтэн байна. Үүлэрхэг байна. Харин зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

 

Салхи 24-нд баруун зүгийн нутгар, 25,26-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 26-наас өдөртөө хүйтний эрч суларна.