Хэдхэн хоногийн өмнө нийслэлд их хэмжээний зээр орж ирж байсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл Синьхуа агентлагаас энэ сарын 09-ний өдөр ӨМӨЗО-ны Эрээн хотын хилийн зурвасаар Монголын талаас их хэмжээний буюу 600 орчим зээрийн сүрэн нэвтэрсэн талаар мөн мэдээлжээ.

Монголд цаг агаар хүйтэрч цас үргэлжлэн орж байгаа учраас зээрийн сүрэг хоол хүнс хайн Хятадын нутагт нэвтэрсэн байж болзошгүй юм байна. Ямартай ч ӨМӨЗО-ны Эрээн хотын хилийн албаныхан эдгээр зэрлэг зээрийн сүргийг хамгаалах зорилгоор бэлчээрлэх чиглэлийг анхааран, хулгайн анчдаас хамгаалах зэрэг хяналтын арга хэмжээг нэмэгдүүлж байгaа аж.

Н.Чимэг