Би нөхөртэйгөө 2007 оноос хойш хамт амьдарсан хоёр хүүхэдтэй боллоо энэ хугацаанд. Би дээд сургуульд сурч байгаад том хүүхдээ гаргаад сургуулиасаа чөлөө авсан. Тэгээд хүүхэд харах хүнгүй байж байгаад ахиад л жирэмсэн бол төрөөд сургууль бол бүүр байхгүй болсон.

Манай хүн явуулын ажил хийдэг энэ нь хөдөө очиж 1 сар ажиллаж байгаад гэртээ 7 хоног амрахаар ирдэг. Өвөл бол ажиллана зогсдог. Одоогоор зогсоогүй байгаа. Тэгсэн 4 сарын өмнөөс ааш нь өөрчлөгдөж ууртай болоод л надад хааяа гар хүрдэг, жоохон асуудлыг дэвэргэж том болгож шөнөжин хэрүүл хийж хүүхдүүдээ унтуулахгүй маш их зовоодог болов. Тэгээд л нөгөө хөдөө рүүгээ яваад өгсөн. Гэтэл ажлынхан залуу танай хүн нэг юмтай болчихсон байна. Энэ хүүхнээс яаж салгах вэ амралт нь болчихоод байхад явахгүй энд тэр хүүхэнтэйгээ бууудалд амьдардаг боллоо. Би хоёр хүүхдийг чинь л бодоод чамд хэлж байгаа юм тэрнээс айл гэрийн асуудал ямар хамаа байхав. Чи нэг аав ээжчинь өвдлөө гэдэг юм уу ямар нэг шалтаг хэлээд чөлөө аваад ир гээд ярь одоогоор амарцан байгаа мөртлөө энд байгаад байна гэх нь тэр.

Намайг эмэгтэй хүн гэж харахаа больж, секс хийхээ больсон. тусдаа унтана. Тэврэлдэх үнсэлцэх талаар мартсан гэхэд болно доо. Ийм байсан учир нь тэндээ нэг юмтай болсон болоод ааш нь хувирч намайг харахаар нүд хорсож байж. Би одоо дуудчихсан байгаа эцэг эхэд нь хэлсэн чинь ээж нь миний талд байна одоо хүрээд ирэхээр нь ярилцаад салья гэж бодож байна. Гэхдээ одоо хүүхдүүдээ яах вэ? хадам ээж болохоор ганц сайн хашраагаад тэгээд тэр ажлаас нь гаргаад дэргэдээ ажил хийлгэ одоо сайн базаж ав гээд байна би ч яах учраа олохгүй байна. Хадам ээж маань бас насаараа над шиг ажил хийлгүй гэртээ хүүхдүүдээ харсан хүн байдаг болохоор намайг их ойлгодог юм хөөрхий. Надаа санаа бодлоо хуваалцаж зөвлөгөө өгөөч.