МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд тараасан "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх гүтгэлгийн мэдээлэлтэй нь холбогдуулан шүүхэд өгөхөөр болсноо мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор МАН-аас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх нэгхэн хоногийн дараа үнэнд няцаагдсан цуурхал, гүтгэлгийн чанартай, бусдын нэр төрд халдсан мэдээллийг түгээж эхэлсэн. Иргэн А.Базарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан “8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авахаар хуульчилсан нь иргэний хувийн өмчийн үндсэн эрхэнд халдсан байна” гэх агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэц 2015 оны 12 дугаар сар 9-ний өдөр Их суудлаар хуралдан хэлэлцэж барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэсэн шийдвэр гаргажээ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын зохион байгуулсан энэхүү үйлдлийг:
1. Орон сууцны зээлтэй иргэдийг МАН руу турхирч, олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн;
2. Банк, санхүүгийн байгууллага, иргэдийн хооронд үл итгэлцлийг дэвэргэсэн;
3. МАН-ын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж гүтгэсэн санаатай үйлдэл гэж дүгнэж байна.
" гэжээ. Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.

-Өчигдөр УИХ-ын дарга, АН-ын гишүүд найман хувийн хүүтэй зээлийг цааш үргэлжлүүлэх аргагүй боллоо гэж ярьсан. Энэ ямар учиртай юм бэ?

С.Бямбацогт: -Монгол Ардын нам Үндсэн хуулийн Цэцэд хандаагүй. Иргэн Базар гэж хүн хандсан. Энэ Үндсэн хуулийн Цэцэд хандахдаа "Найман хувийн хүүтэй байгаа байраа иргэн хүн бусдад түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авахаар хуульчилсан нь иргэний хувийн өмчтэй байх эрхэд халдсан байна" гэж үзсэн. Түүнээс биш "найман хувийг зогсоогоод 20 хувьтай болгоод өгөөч" гэж хандаагүй. Иргэн Базарын өргөдлийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн байна гэх дүгнэлт гаргасан. МАН болон намын бүлэг энэ шийдвэрийг гаргаагүй. Ингэхээр Базарын өргөдөл болон Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэр МАН-тай ямар ч холбоогүй. Муу бүхнийг Ардын нам дээр наах гэсэн эрх баригчдын увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байна. Өмнө нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг хамтраад баталсан. Шатахууны үнийг улсын хэмжээнд адил болгох МАН-ын гишүүдийн санаачилга байсан. Бүтэн жилийн хугацаанд шаардсан өнөөдөр ажил болсон. Гэтэл өнөөдөр АН-ынхан ажил хэрэг болголоо гэж шоудаж байгаа. Ийм байдлаар сайн, гэрэл гэгээтэй бүхнийг өөртөө нааж, муу болгоноо сөрөг хүчин рүү чихдэг энэ байдал хэрээс хэтэрч байна. 2012 онд эдийн засгийн өсөлт ямар байсан. Одоо ямар болчихоод байгааг иргэд санаж байгаа.Энэ бол өнөөдрийн эрх баригчдийн бодлогогүй үйл ажиллагааны гай. Үүнийгээ бусад руу чихэх гээд байх шаардлагагүй.

-Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэрийг цаашдаа ямар байдлаар засах боломжтой вэ?

С.Бямбацогт: -Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг олонхи санаачлаад олонхи томилдог. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газар нэр дэвшүүлдэг. УИХ олонхиороо томилдог.Ингэхээр Үндсэн хуулийн Цэц МАН-ын захиалгаар ажиллаж байгаа зүйл байхгүй. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг манаж, Үндсэн хуулийг зөрчихгүй шийдвэр гаргах үүрэгтэй. Энэ үүргээ хэр зэрэг биелүүлэв, шийдвэр нь ард иргэдэд хортой тусч байна уу гэдэг нь тусдаа асуудал. МАН ипотекийн зээлийг зургаан хувьтай эхлүүлж байсан нам. Эдийн засгийн хямрал ард иргэдэд хүндрэлтэй тусч байгаа. Монгол Улс, хувийн компаниуд нь өрөндөө баригдчихсан. Ард иргэд нь тэтгэврийн болон цалингийн зээлтэй байгаа үед зээлийн хүүг бууруулж хямралаас гарахад нь тус дэм үзүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдгийн хувьд бид цаашдаа ипотекийн зээлийн хүүг нэмэгдүүлэхгүй байхын тулд ажиллана. Хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай бол үүнд оролцоно гэдгээ хэлмээр байна.

-"МАН Сонгуулийн хуулийг эрх баригч намтай тохиролцоогүйгээс завсарлага авч төрийн ажлыг гацааж байна" гэсэн шүүмжлэл байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

Ж.Мөнхбат: -Сонгуулийн хуулинд бүх улс төрийн намууд хамтарч нааштай найман гэж нэрлэгдээд байгаа өөрчлөлтийг оруулаад гурван сар, Засгийн газраас санал авах гэж УИХ-д оруулж ирээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Улс төрийн намууд хамтдаа жагсаал хийсэн, өнөөдөр суултаар үргэлжилж байна. Энэ бол эхлэл. Ирэх долоо хоногт 21 аймаг, цаашлаад 330 сумын төв дээр эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулна. Бид ямар нэг улсын төвсөөс ард түмний амьдралд дарамт болох зүйл яриагүй.Нийгэм хар машины булхай луйвар, намын нэрсийн жагсаалтын ард нуугдаж, сонгогддог энэ байдлыг таслан зогсоох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Тэгэхээр бид хар машинаар нь тоолоод давхар гараар баталгаажуулж, үүнийгээ бичлэг хийн хэвлэлийнхэнд нээлттэй өгөх санал гаргаж байгаа. Аль нэг тойрогт маргаан гарвал яг бодит санал тоолсон баримт нь энэ байна гээд телевизээр сонгогчдод үзүүлье гэж байгаа юм. Улс төрийн намуудын гарын үсэгтэй шаардлагын хариу А.Бакей гишүүний гарын үсэгтэй ирсэн. Үүнд "Улс төрийн намууд тохиролцож чадвал Сонгуулийн хуулийг батална гэж байгаа" юм. УИХ өөрөө тохиролцооны дэлгүүр, наймааны лангуу биш. Төр засгаар шударгаар бүрдүүлэх зарчмыг хангаж, хуулиа батлах үүрэгтэй байгууллага. Ард түмнээс тийм үүрэг авсан. Тиймээс энэ эрх үүргээ байгуулах ёстой. Ерөнхийлөгч шилэн данс, тунгалаг ухаалаг төрийн тухай ярьж байгаа. Нийгэмд байгаа эргэлзээг тайлахын тулд Шилэн сонгууль хийх хэрэгтэй. Нэг хэсгийн хороон дээр 300-600 хүн санал өгч байгаа. Энэ хүмүүсийн саналыг гараар тоолоход 1.00-1.30 цагийн хугацаа зарцуулдаг. Иргэдийн дунд, нэр дэвшигчдэд байгаа эргэлзээг байхгүй болгоход улсаас нэг ч төгрөгийг зардал гарахгүй. Хар машинаар тоолоход 20-30 тэрбумын зардал гарч байгаа. Гараар тоолоход тойрог хэсгийн хорооныхон хоёр цаг л тоолох л асуудал байгаа. Ер нь олон улсад хэнд санал өгч байгааг нь нууцалдаг. Яг тооллогын процесс ил байдаг. Ийм байдлаар олон улсын хөгжил дэвшлийнх нь дагуу тоолох санал гаргаж байгаа.

-Сонгуулийн хууль хугацаандаа амжихгүй юм биш үү?

Ж.Мөнхбат: -МАН өнөөдрийн энэ УИХ-ыг ёс суртахууны болон чадамжийн асар их доголдолтой парламент байна гэж дүгнэж байгаа. УИХ-ын хүч түрж гаргасан шийдвэрүүд нэгдүгээрт хууль зөрчсөн, хоёрдугаарт нийгэм, ард түмнийхээ эсрэг явж байгаа. Өршөөлийн хуулиас авхуулаад та бүхэн мэдэж байгаа. Сэтгэл байвал Сонгуулийн хуулийг өөрчлөх боломж байгаа. Нэг улс төрийн намын эрх ашгийг хамгаалсан энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Хэрвээ батлая гэвэл цаг хугацаандаа амжина. Энэ УИХ-д ганцхан хийх ажил үлдсэн. Сонгуулийн хуулийг өөрчлөх. Яг энэ янзаараа байвал УИХ-ыг тараах асуудлыг ч хөндөж болно.

-Яагаад хар машинд итгэхгүй байгаа юм бэ. Тодорхой үндэслэл байна уу?

Ж.Мөнхбат:-АНУ-ын Ерөнхийлөгч болон Конгрессийн сонгууль дээр болсон хоёр баримт байгаа. "Энэ машин алдаатай байна" гэсэн шийдвэрийг Конгресс гаргаад Америк хар машинаасаа татгалзсан. Европийн бүх улсууд татгалзсан. Австралид хамгийн сүүлд очиход тэднийх 26 мянган сонгогчтой мөртлөө гараараа тоолж байна. Яагаад та нар машинаар тоолдоггүй юм бэ гэхээр "Нэгдүгээрт, машинаар тоолох маш их зардал гаргадаг. Хоёрдугаарт машинаар тоолоход хүн ажиллуулж байна гэдэг чинь хөндлөнгийн будлиан орох магадлал 51 хувиас дээш байдаг юм" гэж байна. Дэлхийн томоохон компаниудын программыг Энэтхэгт хийдэг гэдгийг та бүхэн мэднэ. Гэтэл 800 сая сонгогчтой Энэтхэг Улс саналаа сар гаруйн хугацаанд гараараа тоолж байна. Тэд өөрсдөө технологигүйдээ, програмистгүйдээ биш. Булхай луйвар ордог гэдгийг дэлхий нийт мэдээд ардчиллын загалмайлсан эцэг гэгддэг Америк өөрөө санал тоолох машинаас татгалзчихаад байхад манайх үүний төлөө зүтгээд байна.