Улсын мөнгийг удаа дараа завшсан Ш.Хажидмааг албан тушаалаас нь буулгаж, хуулийн хариуцлага хүлээлгэе
2015/12/12
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа ҮЭ хорооныхоо дансыг ашиглан төсвийн байгууллагын дансаар орох ёстой их хэмжээний мөнгийг хувьдаа захиран зарцуулж байжээ. Тодруулбал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрчний хороодын сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн баримтад шалгалт хийхэд ийм зөрчил илэрсэн аж.
Энэ талаар өчигдөр холбогдох албаныхан мэдээлэл хийсэн бөгөөд МЭАҮЭХ-ны дарга Б.Мягмар ярихдаа.
“Ш.Хажидмаа нь өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүсээрээ дамжуулан 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, энэ онд 36.9 сая нийт 71.5 сая төгрөгийг үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо данс руу оруулан завшиж байсан нь шалгалтаар тогтоогдсон. Дээрх 71,553,464 төгрөг нь ҮЭ-ийн хорооны дансаар бус байгууллагын өөрийн дансаар орж, төрийн сангаар дамжуулан зарцуулагдах ёстой байсан. Энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар болон салбарын яам руу албан шаардлага хүргүүлээд байна.” гэсэн юм.
Ш.Хажидмаа гурвантаа хэрэгт холбогдлоо
Ш.Хажидмаа нь төрийн сангийн дансанд орох ёстой улсын мөнгөнөөс 71,553,464 төгрөгийг хувьдаа завшсан. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн 60 жилийн ой нэрээр хандив цуглуулж, эмч ажиллагсдаас гурван сар дараалан нэг өдрийн цалинг хандивт авчээ. Ингээд нийт 24,456,977 төгрөгийг ажилчдынхаа цалингаас бэлэн бусаар суутган ҮЭ-ийн татвар нэрээр шилжүүлж, ойн үйл ажиллагаанд зарцуулсан болохыг мөн л тогтоосон байна. Үүнээс гадна тэрбээр өөртөө зориулан захирамж гаргаж, өөрөө өөртөө урамшуулал олгосон байсныг өнгөрөгч дөрөвдүгээр сард АТГ-аас илрүүлэн шалгаж, хариулага тооцсон байдаг. Гэхдээ АТГ түүнд хариуцлага тооцохдоо “нүглийн нүдийг гурилаар хуурсан” өөрөөр хэлбэл түүнийг дуудаж, сануулга өгөөд л өнгөрөөсөн гэсэн үг. Тухайн үед АТГ-аас Ш.Хажидмаад сануулга өгч зөрчлийг таслан зогсоолоо хэмээн ичих ч үгүй олон нийтэд мэдэгдэж байсан. Тэгвэл Ш.Хажидмаа гэх энэ эмэгтэй улсын мөнгөөр удаа дараа тоглочихоод хариуцлага хүлээдэггүйд нэг учир байгаа бөгөөд тэр том артай юм байна.
Тодруулбал Ш.Хажидмаа нь Ардчилсан намын гишүүн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хэмээх сонгуульт ажилтай нэгэн байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө завшсан хэрэгт гурван жилийг дамнуулан, гурвантаа холбогдож буй, АТГ-аас ч айдаггүй түүнийг энэ удаа Ардчилсан нам мөн л хамгаалаад авч үлдэх үү. Уг нь бол Ш.Хажидмааг албан тушаалаас нь хөөж, ИТХ-аас ч түдгэлзүүлэх хангалттай шалтгаан бий бус уу. Эрх мэдэлтэй, нам дагаж, хошуу тосолсон энэ мэт хүмүүсийг төсвийн мөнгөөр тансаглуулан тэжээхээ больмоор байна.
Ш.Хажидмаа гэж хэн бэ
1988 онд АУДС-ийг эмч мэргэжлээр төгссөн бол 1992 онд Дотрын эмчийн курс төгссөн. Их эмч, Ангаах ухааны магистр , Төрийн удирдлагын менежер доктрант хэмээх цолтой. 2008 оноос МӨАУМХ-ны эмч, гүйцэтгэх захирал 2001 оноос СХД-ийн 15-р хорооны Мичид Асрал ӨЭМТ-ийн дарга 1998-2001онд СХД-ийн ЭМН-ийн дотрын тасгийн их эмч
1994-1997 онд НЭ-н дарга,1988-1994 онд Эрдэнэт хотын хялгант тосгоны НЭ-т их эмчээр ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд ийнхүү Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн даргын албыг хашиж, удаа дараа улсын мөнгийг хувьдаа завшсан, албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан зэрэг их хэмжээний мөнгөний хэрэгт холбогдож байгаа ч уснаас хуурай гарсаар байгаа юм. Түүнийг АТГ энэ удаа хэрхэн яаж шйитгэхийг харах л үлдлээ.
Үргэлжлэл бий
Н.Ганаа
Зочин · 2015/12/14
хийж буй ажилдаа биш бүр идэж завшихын төлөө сэтгэлээ зориулсчисан шуналтай тэнэгүүд л их олширчээ залуу хүн байж ажилаа сайн хийгээ ард түмнийхээ эрүүл мэндэд тусаа өгөөд цалингаа аваад явж байвал болоо баймаар юм улсын өвчтөнүүдийн ажилчидынхаа мөнгө идэж уугаад энэ эргүү
Зочин · 2015/12/13
Neg dargiin bugs biz
Зочин · 2015/12/13
Ичэж амьдрасай энэ лаларын шунал авгай.буцааж төлүүлж яавдаг замар нь явуулж зайлуулач.....
Зочин · 2015/12/13
ene lyibarchin jyngaa mungu saaj amidraad amtshsan bna
Зочин · 2015/12/12
би сая БИРА гуайтай хийсэн ярилцагыг үзлээ соц үеийн эрдэмтэд бол яахын аргагүй л эрдэмтэд л дээ энэ ухаантан эрдэмтэн хүн одоогийн энэ хүмүүс ямарч боловсрол чадваргүй болжээ гэж яг үнэнийг олоод үнэнээр хэлж байсан ийм мэтийн тэнэгүүд нь нэг иймэрхүү албан тушаал хашчихаараа ажилаа биш яаж идэж уухаа бодоод зүгээр л нэг улсаас цалин авч өдрийг өнгөрөөгөөд өөрсдийнхөө ашиг хонжоог бодож ажиллаад улсаа энгийн иргэдийг хохироогоод эцэст нь өөрөө ийм байдалт орж байдаг аа гэж одоо энэг төрийн байгууллагад ажиллаж байгаа залуучууд ямарч бичиг үсгийн чадвар байхгүй бичиг хэргийн хөтлөлт ажиллах ямарч чадваргүй байж эмч багш татварын байцаагч гааль гээд л төрийн байгууллагад орсоноор нийгэсм болон иргэдийг хохироож байна нэг л их тэгэлгүй яахав би мэднэ чадна гэсэн яриа авиа гаргадаг энэ сэтгүүлчид байна ярьж ч чадахгүй хий дэмий мэдэмхийрсэн хөлдүү толгойнууд
Хусам · 2015/12/12
БГД- н ЭМН - н дарга. Батжаргалыг яагаад шалгахүй бас толгойгий нь илээд байна. Бас улсын татварын мөнгө адилхан л цохиж байгаашдээ.
SHD.15-r horoo · 2015/12/12
irgen tany songoltyn gaviaya
Зочин · 2015/12/12
Balai avgai sayhan zaisand shine bairand orson shde ter bairnii munguu gargaj avch l de. Harhaas nudend huiten avgai.huuhdud ni gej olon nuhur solison huuhnuud bdgiin
SHD.15-r horoo · 2015/12/12
15-r horoond ene avgai 4 jil bolhod yu ch hiigeegui,urhiin emnelegt baihdaa ch yu vh hiigeegui,ene avgai minii medehiin 2 zuil hiisen.1.darga bolood uuriiguu shagnasan,2.ene luivar yum baina.MAN-n emegteichuud bugd iim yumuu esvel er,emgui balaa yumuu
Зочин · 2015/12/12
бас тэр хан -уулын татварын бадам авгай байэна . дархалагдсан авгайчууд . яагаад үйлийн үр байдгийг мэддэггүй эхчүүд вэ .
Зочин · 2015/12/12
яадаг балай авгай вэ . бушуухан болиуулаачээ .