Би өөртөө болоод буй зүйлийг яаж шийдэх учраа олохгүй бичиж байгаа минь энэ. Одоо 29 настай 2 хүүхэдтэй. Гэтэл нөхөртэйгээ амьдраад 10 гаруй жил болж байгаа юм. Хэдэн жилийн өмнөөс манай ээж гадаадаас ирээд бид 2ыг салгах гээд асуудал үүссэн тэрнээс хойш би гэж хүн тогтворгүй амьдралтай болсон. Би багаасаа орон сууцанд өссөн тэгээд нөхөр намайг аав ээжийнхээ зэргэлдээ хашаанд байшин бариад л гарлаа. Хоёр хүүхдээ би харангаа дэлгүүр ажиллуулж болоод л байсан юм.

Тэгсэн ээж ирээд л намайг ийм амьдралаар амьдрахгүй ингэхгүй тэгэхгүй гээд л нөхрийг маань өөлж эхэлсэн. Ингээд л би гэж хүн үнэхээр тийм ч юм уу гэж эргэлзэж эхлээд сэтгэл хоёрдоод нэг удаа хэрэлдээд сална гээд гэрээсээ гараад ирсэн. Тэгээд л ээж дээрээ ирээд 3 жил болж байна. Том хүүхдээ нөхөр авна гээд л аваад явсанаа бага хүүхдээ бас авсан. Би ч хааяадаа санах юм хэцүү байна ээж болохоор хань болохгүй л гээд нөхрийг минь муулаад байх юм. Ингэсээр нөхөр ч надад дургүй болж бид 2ын амьдрал үрэн таран боллоо. нөхөр маань уг нь ажилтай мөнгө олвол сайн олно архи ууж энээ тэрээ гээд байдаггүй. нэг гэм нь хадам ээж маань ааштай тэр нь манай ээжид таалагддаггүй юм. Одоо би өөрийгөө ч ойлгохоо болиод байна ээжийгээ орхиод явах уу нөхөр хүүхдээ гэх үү.