Би одоо жирэмсэн 7 сартай. Хүүхдийнхээ ааваас албан ёсоор салаагүй. Гэтэл тэр өөр эмэгтэйтэй хуримаа хийж байгаа. Үнэхээр сонин байгаа биз. Юу ч гэмээр юм бэ яах учраа болохгүй байна. Миний хайрласан хүн миний хүүхдийн аав нэг тийм өөр шашинтай. Ээж нь эхнэрийг нь олж өгөөд хуримыг нь хийлгэж байгаа нь энэ. Бүүр гайхаад барахгүй байна. Харин би гэж хүн хэвлийдээ хүүхдээ тээгээд өрөвдөлтэй үлсэн дээ. Нэг их сэтгэлээр унаж хүндээр хүлээж авахгүй байгаа ч гэлээ сэтгэл минь жоохон тиймхэн.

Бүүр илүү жаргал ирж байгаа болохоор бага жаргалыг нь аваад явж байгаа байх гэж найдая. Тэгээл одоо төрөхөө хүлээж байна. Төрөхөөс өмнө хүүхдийн аав өөр эмэгтэйтэй хийнэ.