Сонгууль дөхөөд ирэхээр Их хуралд нэр дэвшихээр горилогчид янз бүрийн “шилдэг” гэх хоч зүүх болжээ. Үүний нэг жишээ нь Дорноговь аймгийн Засаг дарга, аймгийг долоон жил удирдаж, хотод цэцэглэн хөгжсөн газрын наймааг аймагтаа гарамгай нутагшуулсан Пантийн Ганхуяг маань 15 сая төгрөгөөр оны шилдэг улс төрчөөр шалгарчээ.

Мань эр ирэх онд болох УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хөөрцөглөж, ганган хүнд гархи нэмэртэй үлгэрийг дагаж өөрийгөө шилдэгээр өргөмжлүүлээд амжсан нь тэр юм.

Албан тушаалаа урвуулан ашиглаж, асар их хэмжээний газар зарсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдож АТГ болон цагдаагийн удаа дараа шалгуулж байсан ГАЗРЫН НАЙМААЧИН, засаг дарга П.Ганхуяг яахаараа оны “Шилдэг улс төрч” болчихдог байна гэж та бүү гайхаарай. Уул нь хийж бүтээсэн ажилтай, хэлэх үгтэй хүн л “шилдэг”-ээр тодрох ёстой баймаар. Гэтэл тэгсэнгүй. Замын-Үүд, Ханги Мандлын боомт, Алтанширээ суманд гээд гадаадын иргэдэд, эргэн тойрон хүрээлэгч, хүүхдүүддээ П.Ганхуягийн зарсан бас хувьдаа завшсан асар том газрын маапаан гарч ирдэг юм. Зарим нэгээс нь дурдая.

 

П.Ганхуяг нь Фамин Зао гэдэг хятадтай нийлэн 2012 оны 9-р сарын 18-нд “Фамин энд гоби индастри” компанийг байгуулж өөрийнхөө жолооч Б.Мөнхбатыг захирлаар нь томилж, 300 га газрыг Замын-Үүдэд үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшүүүлэх гэсэн нэрээр Хятадуудад хэсэгчлэн зарчихжээ. Үүнээсээ хувьдаа зургаан тэрбум төгрөгийн ашиг олсон гэлсцэг. Гадаадын хөрөнгө оруулалттай компани 5 жилийн хугацааатай газар ашиглах эрхтэй атал газар өмчлөх эрхийг МУ-ын хуулийг зөрчин олгосон байна. Ийнхүү 4290 орчим айлын хашааны газартай тэнцэхүйц том газрыг зүгээр л Монгол Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Фамин энд гоби индастри” эрх мэдлээ ашиглан зарчихжээ. Мөн хүү Г.Гантулгынхаа “Блэк энд Соутн Ложистик” компанид Ханги Мандлын боомт дээр 200 га, Дорноговь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга ангийнх нь хүүхэд болох Ц.Мөнхцэцэгийн дүү Мөнхжаргалын нэр дээр 10 га газрыг “Ачиж буулгах талбай”-н нэрийн дор зарсан нь бас илэрч АТГ, цагдаа, полкурор дээр эрүү үүсгэн шалгаж байсан удаатай. Эдгээр нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон боловч хууулийн дагуу ял шийтгэл авдаггүй нь түүний арьдсыг хамгаалдаг том ар талтайг харуулж байна.

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Газрын наймаачин” төдийгүй гайхалтай “залилан мэхлэгч” нэгэн юм. Төрсөн охинтойгоо нийлээд Японы иргэнийг залилсныг нь нутгийнх нь мэдлэг, боловсролтой болгон захаасаа аваад л шуугидаг. Шударга зарим нэг нь улаан цагаан хэлж, хурал хуйн дээр П.Ганхуягийг нэг биш удаа улалзуулж байсан удаатай юм. Сайншандын аж үйлдвэрийн паркийн 80 га газрыг охин Г.Баярцэцэгийнхээ Япончуудтай хамтран байгуулсан “”Мега Тех Монголиа” компанийн нэр дээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр өөрөө захирамж гаргаж олгожээ. Газар олгуулсныхаа дараа 2011 оны 10-р сарын 21-ны өдөр түнш рүүгээ факс илгээж байгаад Японы иргэн ИзумиТакахирогоос 84000 доллар авч, түүгээрээ Ланд-200 аваад уначихсан байдаг юм билээ. Газрын хувьд гологдооргүй сайн учраас гадны 2 том компанийг төсөлд оролцуулыхыг зогсоохын тулд 200 мянган доллар хэрэгтэй байна гэж бичсэн захиа нь хэвлэлээр хүртэл гарсан. Багагүй доллар алдчихсан болохоор Изуми Такахиро сан Монголд ирж П.Ганхуягт залилан мэхлүүлснээ цагдаа мэдүүлээд буцсан байдаг. Улс дамнасан ийм л “Залилан мэхлэгч“ оны “Шилдэг улстөрч”-ийн нгэээр тодорчихсон тууж яваа.

Аймгийнхаа АН-ын гишүүүдэд үүрэг өгч, шилдгээр тодорсон ном, сэтгүүлээ сум багаар тарааж өөрийгөө сурталчлахыг үүрэгдэж, УИХ-д нэр дэвших албан сурталчилгаагаа хийгээд эхэлчихжээ. Яасан ч ичдэггүй нүүр гээч нь энэ вэ? Уул нь Дорноговь аймгийн ИТХ-ын хоёр ч удаа огцруулсан байх юм. Дээгүүр доогуур гүйж байгаад Засаг даргаараа үлдэнгүүтээ эргээд ИТХ-ын дарга Г.Ганбаатарыгаа огцруулахаар дайрч аймгийнхаа АН-ыг уваачихсан увайгүй нэгэн бол бас л П.Ганхуяг юм. Намынхаа гишүүдийн дунд төдийгүй аймгийнхаа иргэдийн хурлаас хүртэл дэмжлэг авч чадахгүй болсон хүн мөнгө төлж л шилдэг улстөрчөөр тодрохоос биш ажлын бүтээмж, үр дүнгэээрээ шалгарчихааагүй нь ингэж л тодорхой болж байна.

Дорноговьчуудын хөх инээдийг хүргэсэн бас нэг үлгэр нь Засаг дарга П.Ганхуягийн “Алсын хараатай, хөгжлийн бодлого” гэнэ. Уг нь алсын хараа битгий ойрын хараа ч алга гэдгээ өнгөрсөн найман жилд тов тодорхой харуулчихсан юм. Тэрээр Дорногвь аймагт “Аж үйлдвэрийн парк” босно гэж амаа эцтэл, ярьсан. 2008-2012 оны сонгуулийг тэр сайхан үлгэрээрээ ард түмний саналыг зальдаж авсан. Яг үнэндээ бол ард түмний эрх чөлөө, хувийн өмч болох саналыг ард түмний чихэн цэцэрлэгт хүрээлэн байгуулан байж зальдаа авчихдаг этгээд шүү дээ. Жилийн 365 хонгийн 300-г нь Улаанбааатар хотын Жапан таундаа болон гадаадын тансаг зочид буудлаар тарвалзаж, үлдсэн 65 хоногийн бүтэн сайн болгонд Эрээний саунд бие илүүлэн, таашаал хүртэн өнгөрөөдөг болохоор П.Ганхугийн ажил ч яаж, үр бүтээлтэй байхав дээ. Яма.р сайндаа л дэд бүтэц хөгжсөн Монгол улсын хөгжлийн төв болж чадахуйц Дорноговь аймаг маань өрсөлдөх чадвар, хийсэн ажлынхаа бүтээмжээр 21 аймгийн сүүлээсээ 9-д нь орчихсон явах вэ дээ.

Өөрийгөө “Шилдэг улс төрч” хэмээн өргөмжилсөн П.Ганхуяг улаан цагаандаа гарч, ойр тойрны компуиудыг дарамтлан, газрын тосны “Доншен” компаниас хүүхдийн пионерийн байгуууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойгоор 10 сая төгрөг авсан бол Улаанбаатар хотод Дорноговь аймгийн оюутны нэгдсэн холбооны шинэ жилийг тэмдэглэх нэрийн дор Францийн “Арева” компаниас хандив татжээ.

Хэдийгээр эдийн засгийн хямрал нүүрлэж, байдал хүндхэн байгаа ч гэсэн дээр дооргүй л хэмнэлт гаргахыг хичээж, улстөрчид ч хэлж биш хийж бүтээхийг эрхэмлэх болсон. Босго өндөртэй монгол төрийн түшээд, сайд ерөнхийлөгч нь хүртэл шилдгээр тодроогүй, тэгж өргөмжлүүлэхийг хүсэх ч үгүй байхад Дорноговь аймагт газрын наймааг цэцэглүүлэн хөгжүүлж төрөөөс төрсөн тэрбумтаны нэгээр аль хэдийнээ тодорчихсон П.Ганхуяг мөнгө төлөн өөрийгөө шилдэгээр өргөмжлүүлжээ. Мөнгөөр биш мөнчигрөөрөө шилдэг болчихож чадаагүй мөртлөө нэг их гавьяа байгуулсан аятай хөөрцөглөж явна. Тэнэг зуйварган, ойворгон хүний өмнөөс ичнэ гэдэг яасан хэцүү ч дамшиг бэ гээд Дорноговьчууд өмнөөс нь халагацгааж байна.

www.bolod.mn