Монгол улс бизнес эрхлэгчидээс ерөнхий хоёр төрлийн татвар авч байна. Үүнд: орлогын албан татвар, нэмэгдсэн өртөгийн татвар юм.

Орлогын алба татварын хувьд улсын ганц иргэд болон ААН-ээс авдаг татвар бол НӨАТ бол зөвхөн ААН-үүд /дансанд 10 сая төгрөгөөс дээш/ гэтэл сүүлийн үед мөнгөний үнэ цэн унаад жижиг том гэлтгүй бүх ААН-үүд бүгд НӨАТ төлөгч болж хувирсан байна. Харин татварын ерөнхий газраас шинэ бодлого хэрэгжүүлсэн нь НӨАТ буцаан авалт хоёр хувийг хэрэгжүүлж эхэлж байгаа нь ААН-үүд болон иргэдэд зөв буруу гэсэн ойлголтууд гарч ирээд байна.

НӨАТ хувьд ААН-үүд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд нь нэмүү өртөг шингэсэн бол татвар төлөгч болдог. Энэхүү нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг төлөгч нь иргэд байдаг.

Жишээ нь атар талхыг хийгээд борлуулахдаа 1000 төгрөг /зардал болон ашигаа нэмээд/ байна. Гэтэл Атар өргөө компани НӨАТ төлөгч учир талхандаа НӨАТийн 10 хувийг нэмж 1100төгрөг зарах бөгөөд энэхүү НӨАТ эцсийн төлөгч бол иргэд болж байгаа юм. Эндээс ААН-үүд ихэнхдээ НӨАТ-ийн ачааг өөрсдөө биш иргэдэд өгдөг. Зарим Төрийн бус болон ОУ-ын байгууллагууд байнгын төлөгч нар байдаг. Учир нь эдгээр байгууллагууд орлого биш зарлага байнгын гаргадаг учир байнга НӨАТ алхам тутамдаа төлж байдаг.

Ийм учраас ихэнх зарлагын байгууллага НӨАТ төлсөн баримтаа цуглуулаад жилд буцаан авалт авдаг. НӨАТ хувьд хамгийн ашигтай байх компаниуд бол экспортлогч компаниуд юм. Эдгээр ААН хувьд НӨАТ түүхий эд худалдан авч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагшаа гаргахдаа НӨАТ-гүй гаргадаг тэгвэл энэхүү зөрүүг тооцож татварын газраас бүх төлсөн НӨАТ буцаан авалт авдаг хуультай. Тэгвэл энэхүү компаниуд НӨАТ төлсөн гэж татварын газраас буцаан авалт авч байхад эцсийн НӨАТ төлөгч иргэдийн хувьд энэхүү ААН-үүдэд шулуулаад байна гэсэн үг юм.

Уг нь Монгол улсын НӨАТ тухай хуульд энэхүү буцаан авалтыг иргэд ч авч болно гэж заасан байдаг ч хэн ч хэзээ ч буцаан авалт авч байгаагүй юм. Үүний нөлөөгөөр далд эдийн засаг их хэмжээгээр бий болж байна.

Жишээ нь та найз нартайгаа хоолны газраар үйлчлүүлээд 300000₮ хоол идлээ гэж бодоход тухайн хоолны газар таниас НӨАТ төлөгч гэж хэлээд 330000₮ тооцоо авна. Бид бол энийг өгөөд сурцан учраас дуугүй л өгөөд гарна. Гэтэл тухайн хоолны газар бидний төлсөн 30000₮ тайландаа тусгахгүй аргалбал энэхүү мөнгө тухайн хоолны газрын сул орлого болж орно гэсэн үг. Энийг л далд эдийн засаг гэж ойлгож болно. Жижиг ААН хувьд бэлнээр тооцоо хийж худладаа хийж байгаа нөхцөлд иргэдээс НӨАТ дүнгээр тооцоо хийдэг ч энийг хэзээ ч тайландаа тусгадагүй учир нь энхүү худалдааг татварын газар хянаж чадахгүй байгаад оршиж байгаа юм.

Татварын газар гол хянаж чадаг байгаа зүйл нь дансаар гүйлгээ хийсэн төлбөр тооцоо болон хоёр ААН-үүд хоорондоо бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа тохиолдолд хяналт хийж чадаж байна. Татварын газраас иргэдийн НӨАТ буцаан авалт хоёр хувь гэж гаргаж хэрэгжүүлэх гэж оролдоод байгаа гол шалтгаан нь энэхүү мөнгийг ил болгож тайланд тусгаж эдийн засгийг эрүүлжүүлэхэд оршиж байгаа юм.