2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 269 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 217 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 5 бүртгэгдэж 1 хүн нас барж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-6, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны , сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 4, явган зорчигч0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө, 5 буудлын Фортуна авто сэлбэгийн дэлгүүрийн зүүн замд Chevrolit Cruze маркийн авто машины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч 25 настай эмэгтэй Э-г мөргөж амь насыг нь хохироосон байна. 55 настай М нь өдрийн цагаар согтуу жолоо барьж явган хүний замаар явж байсан эмэгтэйг мөргөсний улмаас авто замын хажуугийн төмөр хашлаганы завсар чихэгдэж нас барсан байна. Нас барсан Ж /25 настай, эмэгтэй, жирэмсэн/-ийн цогцсыг төмөр хашлаганаас гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн замд Т.Chaser маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 16 настай эмэгтэй Д нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.