Б.Жаргалын 6 тэрбумын асуудалд төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ холбогдлоо
2016/01/20
Өнгөрсөн долоо хоногт Зам тээвийн яамы газрын дарга Б.Жаргал нартай холбоотой мэдээлэл манай сайт нийтлэгдсэн. 2012 онд “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-д тендер зарлан Болгарын компанитай хамтран мөнгө угааж байгаа талаарх мэдээлэлийн мөрөөг дахин нэг баримтыг дэлгэх гэж байна .
…Тендерт ялсан гэх Болгар улсын “КОНТРАКС ЕАД” компани нь 2012 оны 12-01 ний өдрөөс 2014 оны 02-01 ний хугацаанд тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэхээр 45/А дугаартай гэрээг байгуулжээ.
Тухайн үеийн сайд А.Гансүхийн байгуулсан энэхүү гэрээг Зам тээврийн яамны газрын дарга Б.Жаргал нь хариуцаж байж . Ингэхдээ дээрх эрхэмүүд тендерт шалгарсан компанийн ирүүлсэн үнийн дүн дээр үнэ нэмж мөнгө завшсан байна. Болгарын тал тоног төхөөрөмж, програмаа 300 саяар өгье гэж байхад нь 700 саяар авчээ.
Мөн програм ашиглаж эхэлснээс хойш гурав дахь жилээс нь эхлэн жил бүр 456 сая төгрөг Болгарын талд төлж байхаар хугацааагүй гэрээлсэн байна. Нэгэнт худалдаад авчихсан тоног төхөөрөмжийг ашиглаж байгаагийн төлбөр гэж мөнгө төлнө гэж гэрээлсэн нь дээрх албан тушаалтнуудын мөнгө идэх арга нь байжээ.
Энэхүү гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ 2014 оны 5 сард Болгарын талд өгсөн байна.
Цуцлах тухай мэдэгдэл авсан Болгарын тал 45 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан ч мэдэглэл авсанаас хойш зургаан сарын хугацаанд ямар ч гомдол гаргаагүй байна.
Гэрээг цуцлах хүртэл хугацаанд Болгарын талд дөрвөн тэрбум төгрөгийг шийлжүүлж нийт найман програм авахаас зургааг нь авчихсан байж ээ.
Зочин · 2016/01/20
шоронд гэмт хэрэгтэн бэлтгэгдэг бафсан бол цагдаад бас бэлтгэгдэж байжээ
болд · 2016/01/20
ийм л хүн шиг байгаа юм ЗЦГ-д бас л ийм юм болсон гэсэн