Хонь

Өөрийгөө хүндэлдэг Хонины ордныхон энэ сард ямар ч сорилтыг даваад гарахад бэлэн байна. 20-ны өдрөөс өмнө урьд нь хийсэн зүйлсдээ үнэлэлт дүгнэлт хийж, зорилгодоо хүрэх арга замдаа шаардлагатай өөрчлөлтүүдийг нэвтрүүлээрэй. 14-нд тохиох сарны хиртэлт чиний ордныхонд ихээхэн нөлөө үзүүлнэ. Энэ үеэр хэт их ажиллах, завгүй байхаас зайлсхийж амрах, алжаал ядаргаагаа тайлахад голчлон анхаараарай. Хонины ордныхны карьерын амьдралд томоохон өөрчлөлтүүд орно. Тэдгээр өөрчлөлтүүд нь чиний хооллох, дасгал хийх дэглэмд ч шинэчлэлтийг авчирч болох юм.
Карьер:
Ажил хэрэгт чинь тохиож буй аливаа саад бэрхшээлүүд энэ сарын дотор арилах болно. Одоо бүх зүйл тод томруун болж ирж байна. Ажлын байран дээрх уур амьсгал таатай байна. Шинээр ажил хайж байгаа Хонины ордныхон саналаар тасрахгүй. Аль нэгийг нь хүлээж авахаасаа өмнө сайтар тунгаан бодохыг зөвлөж байна. Бизнес эрхлэгчдэд ч бас шинэ санаа бишгүй төрнө.
Санхүү:
Санхүүгийн хувьд нэлээн таатай боломжууд хүлээж байна. Ямар нэг нэмэлт хичээл зүтгэл гаргах юм уу бүсээ чангалах шаардлагагүйгээр чи санхүүгийнхээ зорилгуудад хүрэх болно. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх эсвэл найз нөхдөөсөө дэмжлэг авах замаар энэ сарын өндөр орлогоо бүрдүүлнэ. Мөнгөний тал дээр баримталж буй стратеги чинь чам руу ирэх “үнэт цаас”-ны урсгалыг сайжруулж байна.
Хайр дурлал:
Энэ сард од эрхсийн нөлөөллөөр янз бүрийн романтик үйл явдлууд тохиох төлөвтэй. Синглүүд онлайнаар дамжуулан сэтгэл татах нэгнийг олох бололтой. Эсвэл танилын хүрээ, найзуудын хүрээнээсээ шинэ учралыг олно. Мөн ямар нэг сүсэг бишрэлтэй холбоотой үйл хэрэг эрхэлж байхдаа эсвэл санхүүгийн холбогдолтой зүйл хийж байхдаа хайртайгаа учрах магадлалтай байна. Гэр бүлтэй Хониныхны хувьд хайрттайгаа харилцах харилцаа адармаатай байх төлөвтэй. Тэвчээртэй, уужуу байгаарай.
Эрүүл мэнд:
20-ноос хойш бие тэнхээ чинь гайхалтай сайн байна. Эрч хүч амтагдах шиг л санагдана. Ямар нэг массаж, амралт, сувилал, алжаал тайлах үйлчилгээнд орохыг зөвлөж байна.

 

Үхэр

Энэ сар Үхрийнхний хувьд ажил ажил гэсээр өнгөрөх бололтой. Од эрхсийн байрлал ч чамайг ивээх учраас энэ хугацаанд аль болох олон зүйлийг хийж амжуулахыг хичээгээрэй. Мөн энэ сард нь хувийн амбицаа ил гаргаж, зорилгодоо хүрэхэд таатай, бусдад нөлөөлөх чадвар чинь сайн байх учир энэ үеийг заавал ашиглах хэрэгтэй юм шүү. Харин гэр бүл хувийн амьдралаа бага зэрэг хойш тавихад буруудах зүйлгүй.
Карьер:
Энэ сард Үхрийн ордныхон ажил мэргэжлийн хувьд маш амжилттай байх болно. Чи бол сайн менежэр, сайн түнш, сайн харилцагч.
Санхүү:
Санхүүгийн хувьд мөн л маш сайн байх болно. Үүнд өөртөө итгэлтэй байдал, хурдан шийдвэр гаргах чадвар чинь нөлөөлөх болно. Ирээдүйдээ зориулан хадгаламж нээх эсвэл хадгаламжаа их хэмжээгээр нэмэгдүүлэхэд ээлтэй.
Хайр дурлал:
Энэ сард хайр дурлалын тал дээр тийм ч таатай биш байна. Дурласан Үхрүүдийн хувьд бэрхшээл тулгарах бөгөөд хайр дурлалаа бүтэмжтэй болгохын тулд чамаас шаргуу тэмцэл шаардагдах болно. Хостой Үхрүүд ч мөн харилцаагаа хадгалж үлдэхийн тулд хичээл зүтгэл гаргаж, сорилтыг давах хэрэгтэй. Хөл хүнд бүсгүйчүүд маань оюун санаагаа маш тайван байлгах хэрэгтэй гэдгийг санаарай.
Харин гэр бүлийн харилцаан дээр хэлбэлзэлтэй байх болно. Эцэг, эх болон хүүхдүүдтэйгээ сайхан харилцаагаа сэргээхийн тулд тэдэнтэй хамт өнгөрүүлэх цагаа аль болох нэмэх хэрэгтэй.
Эрүүл мэнд:
Эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй бөгөөд эрч хүчээр дүүрэн байх болно. Ажлын стрессээсээ ангижрахын тулд спортоор хичээллэж, фитнест явах зэргээр идэвхитэй байгаарай.
Эцэст нь гэр бүл болон ажлын талбар дээр чамаас маш их анхаарал шаардсан завгүй сар болж өнгөрнө.

 

Ихэр

Сарын ихэнх хугацаанд чи ажил карьертаа анхаарна. Гэр бүл, хувийн асуудлууд сарын 14-өөс эхэлж чиний оролцоог шаардаж эхлэх аж. Бие даасан байдал, карьерийн зорилгоор чинь энэ сарыг бүхэлд нь тодорхойлж болох юм. Мөн амьдралынхаа гол чиг шугамыг гаргаж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж эхлэхэд таатай. Уян хатан гэхээсээ илүү тууштай, зоригтой чанар чинь чамайг том зүйлд хүргэнэ.
Карьер:
Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулах, эрсдэлтэй, том алхам хийхэд ээлтэй. Сарын турш төсөл, төлөвлөгөөгөө амжилттай авч явна. Сарын сүүлээр шинэ ажлын байрны санал ирэх ба гадаад үзэмжид хууртаж, ул суурьгүй шийдвэр гаргах вий хэмээн од эрхэс чамд анхааруулж байна.
Санхүү:
Сарын эхний хагас болоод сүүлийн долоо хоногт чамд нэлээд хэмжээний мөнгө орж ирэх ба санхүүгийн төлөвлөгөө чинь сарын сүүлээр өөрчлөгдөж мэднэ. Санаандгүй эх сурвалжаас ашиг олох магадлал өндөр. Гэр бүлийн хүн, хайрт чинь ч чамд туслах бололтой.
Хайр дурлал:
Ихрүүд сарын турш шинэ хүмүүстэй танилцах, хүрээгээ тэлэх боломжоор дүүрэн байх учраас хайр дурлалын харилцаа ч сонирхолтойгоор өрнөж эхлэнэ. Сарын сүүлийн арав хоногт ганц биечүүдийн амьдралд хайр дурлалтай холбоотой томоохон үйл явдал болох магадлалтай. Гэрлэх, жирэмслэх гэх мэт томоохон шийдвэртэй алхмуудыг түр хойшлуулсан нь дээр.
Гэр бүлийн дотоод уур амьсгал тааруу байх учраас чамаас нэлээд тэвчээр шаардана. Мөн найз нөхдийн хүрээлэлд чинь томоохон өөрчлөлт орох шинжтэй байна шүү. Ганц биечүүд хайрыг тэгтэл хайх хэрэггүй бөгөөд өөрийгөө хүндэлж, байгаадаа талархаж амьдрах нь зөв. Хайр өөрөө ирдэг.
Эрүүл мэнд:
Сарын 20-ныг хүртэл эрүүл мэнд Ихрүүдийн хувьд эмзэг сэдэв байх бололтой. Хүнсэндээ хэрэглэж байгаа зүйлстээ анхаарал тавьж, аль болох органик, шим тэжээлтэйг нь хэрэглээрэй. Усанд сэлэлт, йог, фитнесс гэх мэт хөдөлгөөнтэй амьдралын хэв маягт шилжихэд ээлтэй.
Дүгнэж хэлэхэд энэ сар ажил хувь, хувьсгалын аль ч талбарт завгүй, ар араасаа өрнөсөөр өнгөрөх нь ээ.

 

Мэлхий

Ажил мэргэжлийн суурь болон карьер чиний хувьд хамгийн том давуу тал байх болно. Ялангуяа сарын дунд хэсгээс ажлын амжилт чинь дээд цэгтээ хүрэхийг од эрхэс зөгнөжээ. 3-н сарын 29 -нд нар хиртэх ба энэ үеэр сайн амарч авахыг чамд зөвлөх байна. Мөн 3 дугаар сарын дундуур буюу 14-өөр сарны хиртэх ба энэ нь оюутан сурагчдад илт нөлөөлж мэдэх юм. Гэр бүлийн гишүүд болон найз нөхөд, янз бүрийн байгууллага, уулзалт гэх мэт олон асуудлуудын хүрээнд ихээхэн өөрчлөлтүүд гарч ирэх болно. Мэлхийн ордныхоны гадаад төрх болоод хувийн зан чанарт ч мөн өөрчлөлт гарна. Зорилгодоо хүрэхийн тулд бусадтай хамтран ажиллах нь чухал гэдгийг Мэлхийн ордныхон энэ сард хатуу санах хэрэгтэй шүү! Чиний уян хатан байдал, аливаа зүйлийн арга барилыг олдог чадвар чинь олон нийттэй харилцах харилцаа болоод зарим нэг асуудал, өөрчлөлтүүдийг даван туулахад туслах болно.
Карьер:
Ажлын орчин, танай хамт олон болоод байгууллага бүхэлдээ шинэ өөрчлөлттэй нүүр тулах болно. Санхүүгийн болоод албан тушаалын хувьд аль аль нь тааламжтай мэргэн байх нь. Шинэ сарын 20-оос хойш ажил хэрэг, албан тушаалын хувьд хүлээгдэж буй үр дүндээ хүрч, нэлээд ахиц дэвшил гарна.
Санхүү:
Энэ сард Мэлхийн ордныхны санхүүгийн байдал гайхалтай сайхан байна. Мөнгө олох янз бүрийн боломжууд гарч ирэх ба энэ нь чамайг аз жаргалтай болгоно. Дээд албан тушаалтнууд болон гэр бүлийн гишүүд мөнгөний зорилтыг чинь биелүүлэхэд туслах бололтой. Мөн энэ сард гэнэтийн тооцоолоогүй ч гэлээ ашигтай зүйлс тохиолдох магадлал өндөр байна. Тээвэрлэлт, газрын тос, байгалийн хий, гэх мэт зүйлсээс маш хурдан мөнгө олох боломжтой.
Хайр дурлал:
Мэлхийн ордыхоныг энэ сард хайр дурлал хүлээж байна. Гэхдээ хайр дурлал чамд асуудал авч ирж ч мэдэх юм. Чиний ажил хэргийн үүрэг улам нэмэгдсэнээр энэ сард хосуудын харилцаа хурцдаж мэдэх талтай. Бүр цаашлаад одоо байгаа хоорондын харилцаагаа дахин нягталж, дүгнэх шаардлагатай болно. Гэхдээ энэ ордныхонд анхааруулж хэлэхэд Мэлхийн ордны төрөлх зан чанар бол уучлах, энэрэх байдаг тул аль болох хайр дурлалын ноцтой асуудлуудад яаран хатуу шийвдэр гаргахгүй байх хэрэгтэй шүү.
Гэр бүлтэй Мэлхийн ордныхны хувьд энэ сар харин ч тайван эмх цэгцтэй байна. Гэр бүлийнхээ гишүүдийн хоорондын эв нэгдлийг хангахын тулд тусгайлан цаг гаргах хэрэгтэй. Халуун ам бүлээрээ салхинд гарахыг санал болгох байна.
Эрүүл мэнд:
Шинэ сарын дундуур буюу 3 дугаар сарын 20 хүртэл эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй хэвийн байх болно. Харин 20-оос хойш эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрийгөө өөгшүүлэлгүйгээр дасгал хөдөлгөөн, хоолны дэглэмдээ анхааран эрс өөрчлөлт хий. Өөртөө сэтгэл санааны амралт өгч, тайвшрах цаг гаргаарай!
3-р сард ажил хэрэг ундарсан, бизнест хүчээ үзэж, карьер хөөсөн завгүй сар байх бололтой.

 

Арслан

Од эрхсийн гол хүч нь Арслангийн ордны дээд хэсэгт байрлах учраас энэ сарын турш чиний амьдралд ажил хэргийн амжилт, карьер тун чухал байр суурийг эзлэх төлөвтэй. Эрхэлж буй бизнестээ амжилт гаргахад чинь гаригс чадах бүхнээрээ туслах болно. Сэтгэл санааны болон гэр бүлийн дотоод асуудлууд энэ сард анхаарлыг чинь тийм ч их татахгүй. Гэхдээ карьертаа зарцуулсан цаг хугацаа чинь алсдаа гэр бүлийн санхүүгийн байдалд таатай нөлөө үзүүлнэ. Хичээл зүтгэлээс чинь гадна бусдыг татах чадвар, уян хатан байдал чинь зорилгодоо хүрэхэд түлхэц болохоор байна. Чиний гишүүнээр элссэн клуб, сонирхлын бүлэгт өөрчлөлт шинэчлэлт хийгдэх магадлалтай.
Зөн билэг хөгжиж, өөрийн ирээдүйгээ урьдчилан харах, төсөөлөх мөчүүд тохионо. Энэ нь чиний зан араншинд болоод амьдралд чинь том шилжилтийг авчрах эхлэлийг тавина. Хувцаслах мэдрэмж, өөрийгөө авч явах байдал чинь нэг л өөр болсныг чи анзаарна.
Карьер:
Ажил хэргийн талбарт чинь ээдрээтэй үйл явдлууд өрнөх байх. Шулуун шударга байдлаа ажил хэрэгч, дипломат ёс зүйтэй хослуулахаа бүү март. Байгууллага чинь энэ сард томоохон шинэчлэлтүүдийг хийнэ. 21-ний өдрийг хүрэхэд чи зорьсон зорилгодоо хүрсэн байх ба үүнээс цааш сэтгэл амарна.
Санхүү:
Мөнгөндөө гайхалтай ухаалаг, мэдрэмжтэй хандах сар. Санхүүгийн хувьд тавьсан зорилгодоо хүрэхэд чинь од эрхэс тал бүрийн туслалцааг үзүүлнэ. Хурдан шаламгай хөдөлгөөн, хичээл зүтгэл чинь талаар өнгөрөхгүй.
Гадны улс оронтой холбоотойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь чиний орлогыг нэмэгдүүлнэ. Олсон мөнгөө чи бусдад туслахад ч харамгүй зарцуулах бололтой. Хэтрүүлэн үрэх хандлагаа тэвчих хэрэгтэй.
Хайр дурлал:
Сексийн тал дээр өмнөхөөсөө илүү идэвхтэй сар ирж байна. Синглүүд болзож байсан хүнтэйгээ албан ёсны харилцаа тогтоох эсвэл үерхэж байсан хүнтэйгээ гэрлэлтээ батлуулж магадгүй. Гэр бүлтэй Арслангийн ордныхны хувьд, эхнэр нөхрийн аль аль нь өөр өөрсдийнхөө ажил төрлийг амжуулаад завгүй байна. 20-ноос хойш хайрттайгаа цуг аялалаар явахад тохиромжтой.
Ажлын ачаалалтай холбоотой стресс гэр бүлийн харилцаанд бага зэрэг сөргөөр нөлөөлж магадгүй. Цаг хугацаа өнгөрсний дараа хэвийн байдалдаа эргэн орно.
Эрүүл мэнд:
Ерөнхийдөө сарын турш эрүүл мэнд сайн байх ч, 20-ноос хойш илүү сайжирсан мэт мэдрэмж төрнө. Бие махбодь чинь өв тэгш байж, спортоор хичээллэх болно. Амин дэмээр баялаг хоол идэж, биеийн байдлаа илүү их дэмжээрэй.

 

Охин

Чамайг энэ сард ажил мэргэжлийн хувьд гайхалтай байна гэж зөгнөсөн байна. Мөн бизнес, гэр бүл болон сургууль гээд аль ч талбарт гаргасан шийдвэр чинь зөв чигт хөтлөх болно. Ажил алба болоод найз нөхдийн харилцаа чухал байр суурь эзлэх ба бусадтай нийцтэй байх хэрэгтэй шүү. Сарын дунд үед бага зэрэг ядарч магадгүй тул сайн амарч, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийгээрэй.
Карьер:
Энэ сард ажил мэргэжлийн хувьд томоохон сорилттой тулгарна. Даван туулахын тулд ухаантай байж, шургуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Хамтрагч чинь чиний хүссэн шиг тийм ч их дэмжлэг үзүүлж чадахгүй л болов уу. Хуулийн талаарх асуудал чинь сарын эцсээр шийдэгдэнэ.
Санхүү:
Энэ сард чи санхүүгийн тал дээр тун ахицтай байна. Шинэ төсөл эхлүүлэхэд ч бүруудах зүйлгүй ба гэр бүлийнхэн чинь санхүүгийн тал дээр дэмжлэг үзүүлнэ. Үл хөдлөх хөрөнгө, хувьцааны талбар дээр ч ашигтай ажиллаж чадна. Гаднаас орж ирдэг орлого чинь мөн өсөх бололтой.
Хайр дурлал:
Ганц бие Охиныхон өөрийн хичээл зүтгэл дур булаам байдлаараа бусдыг татах ба хостой болоход ээлтэй. Гэхдээ энэ сард гэрлэх эсвэл хүүхэдтэй болоход тийм ч таатай биш байна.
Эрүүл мэнд :
Сарын дунд үеэс бие чинь улам сэргэж, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч эхлэнэ. Энэ нь сэтгэл санаагаа тогтвортой байлгахад чинь тус болно.
Энэ сар бол өөрийнхөө мөрөөдөл, зорилгоо биелүүлэх сар шүү.

 

Жинлүүр

Нийгмийн идэвхтэй байх сар ирж байна. Энэ сард ажил дээрээ амжилттай байх эсэх чинь бусдын тусламжаас шалтгаалах ба чи тэдгээрийг олохын тулд нэлээд хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Ажил хэргийн амжилт чинь чамд маш их сэтгэл ханамжийг өгч, гэр бүлдээ зарцуулах цагаа нэмэхэд хүргэнэ. Гэр бүлийнхнийхээ дунд чи энхийг сахиулагчийн байр суурьтай байна. Мөн од гарагс энэ сард Жинлүүрийнхний хайр дурлалыг нар мэт ивээх байрлалд байна гэж хэлэхэд болно шүү. Шашин итгэл үнэмшилтэй холбоотой томоохон үйл явдал хүлээж байна.
Карьер:
Энэ сард чиний ажил үүргийн хуваарь өөрчлөгдөх эсвэл ажлаа солих магадлал өндөр байна. Гэхдээ энэ нь асуудал авчрахгүй бөгөөд харин ч чамд урдаа байгаа зүйлсийг арай өөр өнцгөөс харах боломжийг олгоно. Мөн энэ өөрчлөлтийг аль болох эерэг талаас нь харахыг од эрхэс сануулж байна.
Санхүү:
Хувийн санхүүгийн төлөвлөгөө чинь энэ сард бүхлээрээ өөрчлөгдөх болно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой томоохон боломж гарч ирнэ. Идэвхтай, сэргэлэн байж боломжийг шүүрээд аваарай. Хэрвээ чи даатгалтай холбоотой ажил эрхэлдэг бол ажлын арга барилаа өөрчлөөрэй. Тэгэж чадвал сарын сүүлээр ихээхэн орлого олох боломжтой.
Хайр дурлал:
Хостой Жинлүүрүүдийг томоохон сорилт хүлээж байна. Энэ нь одоогийн харилцаа чинь цаашид оршин тогтнох эсэхийг шийдэх болно. Хайрт чинь академик боловсролдоо анхаарахыг хүснэ. Харин ганц биечүүд боловсролтой холбоотой хүрээллээс хосоо олох магадлал өндөр.
Гэр бүлийнхэн дунд чинь хагарал үүсэж, зөрчилдөх ба чи тэднийг нэгтэх, зуучлах үүргийг гүйцэтгэнэ. Төрөлхийн бие даасан, тооцоотой чадвараа ашиглаарай. Жирэмслэлт, хайрын романсыг түр хойш тавих нь зүйтэй.
Эрүүл мэнд:
Бие болоод сэтгэл санаа гээд аль ч талаараа эрүүл мэнд чинь энэ сард тун сайн байна. Сарын 20- оос өөртөө бага ч болов амралт өгч, дуртай зүйлээ хийн, эрч хүчээ сэлбээрэй. Ходоод гэдсээ цэвэрлэж, эрүүл хооллолтын дэглэм барьж эхэлбэл өлзийтэй сайн. Муу зуршлаа гээхэд ч ээлтэй байна.
Энэ сар Жинлүүрийнхний хувьд ажил, амьдралаа зохицуулж сурахад чиглэх болно.

 

Хилэнц

Шинэ сард Хилэнцийн ордныхоны сэтгэл санаа ажил хэргийн эргэлт, шилжилт хөдөлгөөнд бэлэн байх ба энэ нь эргээд энэ ордныхоны гэр бүлийн харилцаанд таатай нөхцөл байдлыг бий болгох болно. Ажил хэргийн өөрчлөлт нь яг чиний төсөөлж байснаар болох учраас амьдрал чинь төгс, дардан замаар урагшилж эхлэнэ. Энэ сард чи нийгмийн буюу олон нийтийн хандлагаас илүү өөрийнхөө хувийн чадвар, мэдрэмж хүчин чармайлт, арга барил, ур чадвараа ашиглах хэрэгтэй. Хэрвээ чи үнэхээр л зорилгодоо хүрэхийг хүсэж байгаа бол ямар ч нөхцөл байдалд дасан зохицож сурах хэрэгтэй. Оюута, сурагчид эрдэм шинжилгээний ажил болоод зарим нэгэн судлагдахуун ажилд томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй болох нь.
Карьер:
3 дугаар сард болох Нар хиртэлт нь энэ ордныхны ажил мэргэжилд илүү их мэдрэгдэх болно. Чиний ажил хэрэг болоод карьерт чухал өөрчлөлт гарна. Бизнес эрхэлдэг эсвэл албан байгууллага удирддаг Хилэнцийн ордныхны хувьд ихээхэн ач холбогдолтой өөрчлөлтүүдтэй нүүр тулах бололтой. Явцын үед янз бүрийн саад тотгор тохиолдох ба бэрхшэлийг боломж болгон хувиргаж хүчээ шавхан урагшлахыг од эрхэс зөвлөж байна.
Санхүү:
Шинэ сард Хилэнцийн ордныхны санхүүгийн байдал од гарагийн байрлалаас шалтгаалан нэлээд таагүй байх бололтой. Үр дүнд нь орлого багасах болно. Энэ удаа чи ажил мэргэжлийнхээ чиглэлийг өөрчилж санхүүгийн асуудлаа хянах арга замыг сонгож болох юм. Мөн бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдийнхээ шаардлагыг хангахын тулд бүтээгдэхүүнээ шинэчилж болох юм. Чухал ач холбогдолтой гэрээ болоод мөнгөний хадгаламж зэрэгт шийдвэр гаргахаа түр хойшлуулах хэрэгтэй.
Хайр дурлал:
Хилэнцийн ордныхон энэ сард маш хүчтэй дурлах бололтой шүү. Энэ хүчтэй дурлал чамайг илүү зоригтой болгоно. Хилэнцийнхэн хайр дурлалын асуудалд хурдан түргэн шийдвэр гаргахаас илүү цаг хугацаа өгч удаанаар бага багаар өсч дэвшихийг нь хүлээх хэрэгтэй. Ганц бие Хилэнцүүд ажил мэргэжлийнхээ хүрээнээс эсвэл цахим болзоо зэргээс хосоо олох магадлалтай. Үзэл бодол ижилхэн нэгнийг хосоороо хайж байгаа бол шинжлэх ухаанч эсвэл судлаач чамд тохирч мэдэх юм.
Эрүүл мэнд:
Эрүүл мэндийн хувьд энэ сард Хилэнцийн ордныхонд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Гэхдээ эрүүл мэндээ сайжруулахын тулд байгалд гарч, дасгал хөдөлгөөн хийж, хоол хүнсний мэдлэгээ дээшлүүлэх нь чамд маш их тустай байх болно шүү!
Энэ гуравдугаар сар Хилэнцийнхэний хувьд их л сэтгэл хангалуун өнгөрөх төлөвтэй байгааг од эрхэс онцолж байна.

 

Нум

Урьдны 2 саруудын адил, гэр бүлийн дотоод асуудлууд карьер, ажил мэргэжлээс чинь илүү чухал байр суурийг эзлэх болно. Оршин суух газартайгаа холбоотой зарим нэг шинэчлэлтүүдийг хийж магадгүй. Энэ сарын 50 хувьд нь чи өөртэйгөө, 50 хувьд нь бусадтай хамтран ажиллана. Зорилгодоо хүрэхийг хүсвэл тэнцвэрийг сайтар хадгалах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.
Хүүхдүүдийнхээ боловсролд зориулан томоохон өөрчлөлтийг хийх магадлалтай. Дотоод сэтгэлтэйгээ холбогдож, сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн хувьд өөрчлөгдөж мэднэ. Чиний оролцож буй томоохон төсөл, ажил хэрэгтэй холбоотой олон тооны асуудал, сорилтууд тулгарна. Хариуцсан зүйлээ оршин тогтнуулахын тулд олон зүйлийг тэвчих хэрэгтэй болох нь.
Карьер:
Энэ сарын 14-нд тохиох сарны хиртэлт ажил мэргэжилд чинь ихээхэн нөлөө үзүүлнэ. Хэр амжилттай ажиллаж буйдаа дүгнэлт хийж, тохиромжтой өөрчлөлтүүдийг хийгээрэй. Хэрэгцээгүй, жижиг сажиг асуудлуудыг хойш тавьж, карьерынхаа томоохон талууд дээр нь анхаарах цаг иржээ. Байгууллагад чинь юм уу ажиллаж буй салбарт чинь нүсэр “засвар” явагдах болно. Ажил, бизнесийнхээ тал дээр ямар нэг өөрчлөлт хийх гэж байгаа бол 25-наас хойш тохиромжтой.
Санхүү:
Мөнгөний тал дээр 20-ны өдрийг хүртэл нэлээн тэсвэртэй байхаас өөр аргагүй. Үүнээс хойш тодорхой сайжралтууд харагдах болно. Өөрөөс хамааралтай орлогууд л орж ирнэ. Ямар нэг эрсдэлтэй алхам хийх хэрэггүй, шаардлагагүй зардлуудыг аль болох тана.
Хайр дурлал:
Хайр дурлалын харьцаа түгшүүүртэй тал руугаа хандах магадлалтай. Та хоёрт бие биенийхээ нүд рүү эгцэлж харан ярилцах боломж тохиохгүй. Мөн нэг нэгнээсээ илүү гарах гэсэн хандлага ажиглагдаж байна. Сайн ойлголцол болон хүүхэдтэй болох шийдвэр юм уу хүүхэд та хоёрын харилцааг илүү дотно болгоно. Гэр бүлээс гадуурх ямар нэг харьцааг тэвч. Синглүүд сексийн тал дээр асуудалтай байна.
Эрүүл мэнд:
Эрүүл мэнд чинь эмзэг байна. Байгалийн болон ургамлын гаралтай эмчилгээг хийлгээрэй. Зөвхөн шаардлагатай зүйлсэд л оролцож, дэмий юманд биеэ бүү золиосло. 20-ноос хойш идэвхтэй хөдөлгөөн хийхэд тохиромжтой.
Дүгнэн хэлэхэд, энэ сар ажил хэргийн хувьд ч, гэр бүлийн хувьд ч чамаас олон зүйлийг шаардсан сар болох нь ээ. Тэвчээртэй байж бүхнийг ухаалгаар шийдээрэй, Нумууд аа!

 

Матар

Матрын ордныхны хувьд өөртэйгөө ажиллах, өөрийгөө олох, сэтгэл санаагаа хянах гэх мэт зүйлс энэ сард давамгайлах бололтой. Сарын дунд үед ажил мэргэжлийн асуудал чухал байна. Мөн өөрийн хүсэл эрмэлзэл, хувийн итгэл үнэмшил, зарчимаа тогтоох зэрэг нь энэ гуравдугаар сард чухал ач холбогдолтой байх болно.
Карьер:
Сарын 20-оос хойш шинэ ажлын төлөвлөгөө гаргаж, түүнийгээ эхлүүлэх гайхалтай эрч хүчээр цэнэглэгдэх болно. Гэр бүл болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил эхлүүлбэл амжилт олох магадлалтай.
Санхүү:
Ажлын байран дээр нэр хүнд чинь өсөх ба үүнийгээ дагаад орлого нэмэгдэнэ. Мэдээлэл харилцаа, аялалын салбарт ажилладаг Матруудад энэ нь бүр ч илүү мэдрэгдэнэ.
Хайр дурлал:
Энэ сарын эхний хагас бол Матруудын хувьд шунал тачаал оргилсон үе юм. Энэ хугацаанд үнэ цэнэ, аюулгүй байдал, мөнгө зэргээр дамжуулан гол мэдрэмжээ харах хандлагатай байна. Мөн чи болон чиний хайрт санхүүгийн тал дээр ижил сонирхолтой байх болно. Орлого, худалдан авалт, зарим материаллаг асуудлыг шийдвэрлэх гэх зэрэг.
Сарын хоёр дах хагас романтик харилцааны үе байна. Үүнд аялал зугаалга, сайхан харилцаа гол түлхэц болж өгнө.
Эрүүл мэнд:
Энэ сард эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь сэтгэл зүйн болон бие махбодийн асуудал ихтэй байх нь. Дархлаа муудаж, архаг хууч өвчин, эмнэлэг, бохирдолтой үргэлж холбоотой байж эрх чөлөө чинь хязгаарлах нь байна. Тийм учраас эрүүл мэнддээ хэдэн сарын турш хянуур байхыг зөвлөж байна.
Эцэст нь хов жив, хуйвалдаан, далд дайснууд, хорлон сүйтгэх аюулын эсрэг зогсож өөрийгөө хамгаалаарай.

 

Хумх

Энэ сард чи гэр орон болоод хайртай хүмүүстээ урьд өмнөхөөсөө ч илүү анхаарал халамж тавьж, туслах бололтой. Үүний хүрээнд сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгаж, бусдын оронд өөрийгөө тавьж бодож үзэх хэрэгтэй шүү. Мөн хувийн амбиц, тэмүүлэл чинь энэ сард чухал нөлөөтэй бөгөөд сарын 3 дахь долоо хоногт шинэ зүйл эхлүүлэхэд тун таатай байх нь. Од эрхсийн байрлалаас харвал ажил албан дээр ихээхэн эмх замбараагүй байдал үүсэх магадлалтай ч энэ нь чамд өсөж дэвших боломж олгох юм. Сугар гарагийн нөлөөгөөр чи эсрэг хүйстнээ өөртөө татах гайхалтай увидастай байна.
Карьер:
Энэ сард чи ажлаа сольж мэднэ. Огт өөр байгууллага биш байж болох ба хуучин байгууллагадаа өөр албан тушаал дээр очиж ч болно. Тиймээс орчин тойрон чинь өөрчлөгдөж, чамаас хүлээцтэй байдал, тэсвэр тэвчээр шаардана. Шинэ бизнесийн санал авч магадгүй.
Санхүү:
Санхүүгийн хувьд гайхалтай сар ирж байна. Хайртай хүн, гэр бүлийнхэн чинь чамд харамгүй тусалж, хөрөнгө оруулах бололтой. Бусдын дэмжлэгээр хөрөнгө мөнгө хялбар өсөх болно. Тиймээс одоогийн нөхцөл байдалдаа тохируулан хувийн санхүүгийн төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэг гарна.
Хайр дурлал:
Ганц биечүүд хэд хэдэн болзоонд уригдах хэдий ч тэдгээр нь түр зуурын зугаа цэнгэлээр өндөрлөх төлөвтэй. Харин хостой Хумхууд харилцаанаасаа болж сэтгэл санаагаар унах хандлагатай. Нэг үгээр тодорхойлбол жинхэнэ хайр шигшигдэж үлдэх сар ирж байна. Харин гэрлэсэн Хумхуудын хувьд харилцаагаа өмнөх шигээ гал халуун, хөгжилтэй хэвээр хадгалахын төлөө нэлээд санаачлага гаргана. Энэ нь ч үр дүнд хүрнэ. Жирэмслэлтийг хойшлуулсан нь дээр. Эгч дүүсийн харилцаа сайжирч, эерэг уур амьсгалтай байна.
Эрүүл мэнд:
Эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй бөгөөд цоо шинэ амьдралын хэв маягтай болоход ээлтэй сайн.
Энэ сарыг ерөнхийд нь дүгнэж хэлбэл хувийн амьдралаа цэгцлээд завгүй байх ба санхүү, ажил албатай холбоотой томоохон шийдвэрийг дараа сар руу шилжүүлнэ.

 

Загас

Шинэ сард Загасны ордныхон ажил хэрэг болон карьераас илүүтэйгээр гэр бүлдээ анхаарал хандуулж , сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэй. Харин энэ үед ажил хэргийн талаарх ирээдүйн төлөвлөгөөгөө тайван нухацтай гаргаж өөртөө дүгнэлт хий. Чиний амьдралаас хүсэж байгаа зүйл чинь юу болохыг тунгаан бодоод зорилгынхоо төлөө зарцуулах бүхий л нөөц боломжоо олж харан нэг мөсөн шийдвэрт хүрэхийг од эрхэс Загасны ордныхонд сануулж байна. Бусдын санаа бодол болон амьдралын хэв маягаас хамааралгүй байж чаддаг нь энэ ордныхны онцлог. Тэдэнд эрсдэлтэй зүйл тохиолдсон ч бурханы ивээлээр даваад гарч чаддаг улс.
Карьер:
Хэрвээ чи ажил хайж байгаа бол энэ сарын 20 хүртэл чамайг олон таатай боломжууд хүлээж байгаа шүү. Чамд тохирох ажил олдоно гэдэгт итгэлтэй байж болно. Од гарагсийн ухрах нөлөөгөөр бизнес эрхлэгчдэд дэвшил гарч, гайхалтай саналууд хүлээн авах нь.
Санхүү:
Мөнгө санхүү болоод орлогын хувьд гайхалтай сайхан нөхцөл бүрдэх ба ажил мэргэжил болон, найз нөхөд, гэр бүлийн нөлөөнөөс дамжин гар дээр чинь буух бололтой. Ямарваа нэг үйлдвэрлэл эсвэл борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бол илүү их мөнгө олох боломж байна. 3 дугаар сарын сүүлээс гэр орондоо засвар хийх болон ямар нэг гоёл чимэглэл хийхэд ихээхэн мөнгө зарцуулж магадгүй.
Хайр дурлал:
Загасны ордныхоны хосууд сарын эхний хоёр долоо хоногт гайхалтай хайр татам, хүсэл тачаалаар дүүрэн байх болно. Үүний дараа хамтрагчаасаа илүү материаллаг болон мөнгөн дэмжлэг авах нь. Энэ нь гэнэтийн бэлэг ч байж магадгүй. Шинэ харилцаанаасаа амлалт болоод ямар нэгэн бодит зүйлсийг шаардах хэрэггүй учир нь энэ харилцаа хөнгөн хуумгай ч байж мэдэх талтай. Гэрлэсэн хосуудын хувьд гаригийн нөлөө болон нарны хиртэлтээс болж харилцаанд нь үүсч мэднэ.
Эрүүл мэнд:
Загасны ордныхоны эрүүл мэндийн байдал энэ сард багахан хүндрэлтэй байх болно. Үүнийг массаж болон бариа засал, байгалийн аргаар хийгдэх эмчилгээ сайжруулах болно.
Эцэст нь хэлэхэд энэ сард Загасны ордныхон гэр бүлдээ болон эрүүл мэнддээ илүү их цаг зарцуулах хэрэгтэйг анхааруулж байна.