Дансандаа сая доллар мартдаг, Оюутолгойн гэрээг үзэглэдэг, 20 мянган хувьсагчтай бодлого боддог, УИХ-ын гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Монголчуудын “хараалыг идэж байгаа” МҮҮН-тэй “зузаан холбоо”-той юм байна. Яагаад гэж үү.

Тэгвэл Мүн Сан Мён Монголд ирж, хурал цуглаанаа хийсэн байна. Энэ үеэр С.Баярцогтыг сайшаан магтаж, шагнал урамшуулал ч гардуулж байгаа нь дүрс бичлэгт мөнхрөн үлджээ. С.Баярцогтоос гадна Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нарын дүрс энэ бичлэгт үлджээ.

Гэтэл бид БШСУЯ-ны газрын дарга хүүхнийг л “улаан мүүнчин” гэж буруутгаад барьж идэх гээд байдаг. Тэгсэн яг үнэндээ “улаан мүүнчид” чинь Төрийн ордонд, Засгийн газарт шургалчихсан яваа юм биш үү…