"Нарантуул” худалдааны төвд шөнийн 03.00 цагийн үед гарсан галыг Онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллан бүрэн унтраасан талаар бид мэдээлсэн.

"Нарантуул" худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу өөрийн твиттер хуудсандаа "Нарантуул бол миний зах биш Нарантуул бол олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Би хэн шатаагаад байгааг мэдэж байна. Намайг чадах гээд байгаа бол надтай шууд үз. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод бай. Тэдний ард үр хүүхэд гэр бүл нь бий" хэмээн жиргэжээ.