УИХ-ын сонгуулийн тов ойртож байгаатай зэрэгцэн эрхэм гишүүдийн зан ааш ч хайлсан тугалга шиг болж, хаа таарсан газраа шахуу бэлэг сэлт тарааж байгаа.

Харин тэдний бэлэг нэлээд их шуугиан дэгдээж байгаа. Жишээ нь тараасан бэлгээрээ ч нэрлэгдэн хочтой болсон ба Бидон Ганбат, нүүрс тараасан Нүүрсчин Магнай болон Баярсайхан гишүүн гэх мэтээр олныг дурьдаж болно. Гишүүдийн бэлэг сүүлдээ хүмүүсийн дургүйцлийг хүргэн тэд бидэнд гал түлээд бидон бэлэглээд удахгүй биднээр БООДОГ хийж идэх нь ээ гэх болсон. Тэгвэл Салдангийн Одонтуяа гишүүний 2007 оны сурталчилгаандаа ашиглаж байсан бэлэгний зураг олон нийтээр сайтаар тарсан нь энэ яриаг баталсан мэт болжээ.

Гишүүний нэр бүхий ууттай хоолны савх болон шүдний чигчлүүр ямар утга санааг илэрхийлэх бол ...

Энэ мэтээр гишүүдийн тараах ХӨГИЙН ч юм уу ХӨГТЭЙ ч гэмээр гарын бэлгийн цуваа цааш үргэлжилсээр, сонгууль болоход ямар үр дүнд хүрэхийг сонгогч эрхэм та бүхэн л шийдэх байх даа ...

Савх, шүдний чигчлүүрийг нь аваад баярлаад САНАЛАА өгөх сонгогч тэр бүр олон байхгүй л болов уу.