Өнгөрөгч хоёрдугаар сард хоёр болон долоогоор төгссөн тээврийн хэрэгслийн дугаартай жолооч нар албан татвараа төлөх ёстой байсан. Хэрэв тухайн жолооч заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд замын цагдаа нар зогсоож торгох, бичиг баримтыг нь хураан авах зэрэг арга хэмжээ авч байгаа юм байна.

Ингэхдээ тухайн жолоочийн бичиг баримтыг зогсоосон дүүргийнх нь татварын хэлтэст аваачиж өгч байгаа аж. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт явж байхад цагдаа зогсоогоод татвараа төлөөгүй байвал бичиг баримтыг нь хурааж Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст аваачиж өгнө. Тухайн жолооч бичиг баримтаа авахдаа тэр дүүргээс л очиж авах юм байна.