Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтоос айв уу гэлтэй үйл явдал болов. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр төлөвлөгдөөд байсан мэргэжлийн боксын рингэн дээрх тав дахь удаагийн тулаан нь цуцлагдлаа.

Түүнтэй өрсөлдөгч Рафаэль Васкес тулаанаас татгалзсан нь энэ юм. Энэ тухай Н.Төгсцогт өөрийн цахим хуудсандаа " За бараг л жиндээ ороод бүх зүйл бэлэн болчихсон байлаа. Даанч өрсөлдөгч маань тулаан хийх боломжгүй болчихлоо! Зүгээрээ #Биүргэлжбэлэн" хэмээв. "King Tug" Н.Төгсцогт мэргэжлийн бокст 4 тулаан хийж бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялчихаад байгаа билээ.