Өнөө өглөө 06:40 цагийн үед Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 12 давхар байрны тагтан дээрээс нэгэн иргэн үсрэхээр завдсан хэрэг гарчээ. Энэ үед мөн л Онцгой байдлын аврагчид алтан амийг нь аварсан байна.

Энэ талаар албаныхан "Согтуу иргэн цонхоороо үсрэх гээд байна гэх дуудлага өглөөний 07.00 цагийн орчимд Нийслэлийн Онцгой байдлын албанд ирсэн. Ингээд мэдээллийн дагуу аврах ангийн алба хаагчид шуурхай очиж, тухайн иргэнийг аюулгүй болгосон” гэж мэдээлсэн байна.

Байран дээрээс үсрэхийг завдсан иргэн гэрийнхэнтэйгээ муудалцсан үедээ амиа хорлоно хэмээн сүрдүүлжээ.