Дэлхийн аварга шалгаруулах үсчин шалгаруулах "Hair world 2016" тэмцээн БНСУ-д боллоо. Монголын үсчид багаараа хүрэл цом, "Видал" салоны мастер үсчин С.Мөнхнасан алтан цом хүртжээ. Анх удаагаа Дэлхийн аварга үсчинтэй боллоо.

Тэрбээр 2005 оноос хойш "Видал" салонд ажиллаж байгаа бөгөөд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоноор мастер үсчин Д.Одонгоогийн багт ажиллах эрхтэй болж байсан гэнэ.

Мөн гоо сайхан нүүр будалтын төрөлд Нараа хүрэл медалийн эзэн болжээ. Монгол улсын нэрийг өндөрт гаргасан багийнханд болоод С.Мөнхнасанд уншигчдынхаа өмнөө баяр хүргэе.