Энэ сарын 27-ны өдөр Баянбулагаас Гурванбулаг сум орох замд ичээнээсээ гарсан тарвагатай нэгэн иргэн таарчээ. Энэ тухайгаа Altangerel Telmen гэх иргэн цахим хуудаснаа найзууддаа сонирхуулсан нь энэ юм.

Зарим иргэд ханш нээгээгүй байхад ичээнээс гардаг юм уу хэмээж байна. Тарвага заавал ханш нээхээр ичээнээсээ гардаг бичигдсэн хууль байхгүй бөгөөд сайн цаг ирж буйг ч зөгнөж байж мэдэх юм. Тарвага цаг агаарын хүнд хомс байдлыг ичиж өнгөрөөгөөд хавар өглөөнөөс орой болтол өдөржин идээшлэх ба зуны дунд сар буюу тарга тэвээрэг авсан үедээ нарнаар гарч идээшлээд үдэд нүхэндээ орж нар баруунаа хэлбийхээс нар жаргатал идэвхтэй идээшлэдэг.