Өнөө өглөө төрийн ордны гадна Монгол Улсад цөмийн хаягдал оруулж ирэхийг эсэргүүцсэн хэсэг иргэдийн цуглаан болсон билээ. Тэгвэл жагсаалд оролцогчид төрийн ордны гадна зам дагуу үл мэдэгдэх шар нунтаг /Уран байж болзошгүй/ цацаж, тэрхүү хавийн хөдөлгөөнийг хаалгахад хүргээд байна.

Үүний улмаас цагдаагийнхан жагсаалыг тараан зохион байгуулагчдыг саатуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс руу зарим иргэдийг түр саатуулан шалгаж байгаа аж.

Өнөөдөр товлогдсон УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол улс цөмийн хаягдлыг нутаг дэвсгэртээ булшлахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх, энэ оны гуравдугаар сарын 31-ны өдрөөс өмнө цөмийн хог хаягдлыг газар нутагтаа булшлахгүй гэсэн Олон Улсын хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг хэлэлцээр болсон.

 

Одоогоор тус газарт хууль, хяналтын байгууллага болоод шинжээчид шар нунтаг юу болохыг тогтоохоор ажиллаж байна.

Одоогоор Төрийн ордны баруун хаалгыг ямар учраас цагдаа нар хамгаалтанд авсан эсэх нь тодорхойгүй. Энэ талаар бид эргэж мэдээллэх болно.

12895338_461174044082049_229671275_n 12910471_461174037415383_1249866581_n 12919147_461174090748711_116502232_n 12921107_461174067415380_2022961782_n