Өршөөлийн хуульд хамрагдан хорих ялаас суллагдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын нэр төрийг сэргээх шүүх хурал өчигдөр болж өнгөрлөө.

Хуралдаанд “АУМ алт” ХХК-ийн захирал Ц.Мягмардорж гэх этгээдийг шүүх хуралд хариуцагчаар татаж, хүн гүтгэж, нэр хүндэд халдсан асуудлаар нь шүүхэд гомдол гаргасан асуудлыг хэлэлцсэн байна. Учир нь “АУМ алт” ХХК-ийн захирал Ц.Мягмардорж Ц.Мөнхбаярыг хоригдохын өмнө орон нутагт алт олборлодог компаниудад дарамт шахалт үзүүлж мөнгө нэхэмжилж авдаг байсан гэх мэдээллийг олон нийтэд зарласан юм. Гэвч шүүхээс түүнийг гүтгэснийг тогтоожээ. Шүүх хурал дээр “АУМ алт” ХХК-ийн захирал Ш.Мягмардорж Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гүйцэтгэх захирал Н.Гантулга нарыг гүтгэснээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан байгуулж , “АУМ алт” ХХК-ийн зүгээс нэр төрд нь халдсаны нөхөн төлбөрт Ц.Мөнхбаярт 80 сая, Н.Гантулгад 50 сая төгрөгийг тус бүр бэлнээр өгч, уучлалт гуйсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн