Өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа 214000 иргэн байгаа юм байна. Тэгвэл тус улсын Хууль зүйн яамнаас хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан "Өршөөлийн сар" аяныг эхлүүлэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл, хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд ирэх 4-р сарын 1-нээс эхлэн 9-р сарын 30-ны өдөр дуустал /2016.4.1-9.30/ есөн сарын хугацаанд Өмнөд Солонгос улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй юм байна. Харин есөн сарын хугацаа дууссаны дараа гадаадын иргэдийн бичиг баримтыг эрчимтэй шалгах ба энэ үеэр саатуулагдсан гадаад иргэдийн Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасаж, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр болон компанид хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ. Энэхүү мэдээллийг албаны эх сурвалж үнэн гэдгийг баталгаажуулсан юм.

Эх сурвалж: www.polit.mn