Сүүлийн үед иргэдийн дунд амиа хорлохын завдсан тохиолдол хэд хэд бүртгэгдэх болсон билээ. Өнгөрсөн сар гэхэд хоёр ийм дуудлага ирж олны анхааралд өртсөн бол өнөөдөр мөн нэг хүн амиа хорлохыг завдлаа гэсэн дуудлага иржээ.

Баянзүрх дүүрэгт байрлах 13-р хороолол, 22а байрны 9 давхарын орцны цонхон дээр нэгэн залуу гарч суугаад амиа хорлохыг завдаад байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу цагдаа болон онцгой байдлын алба хаагчид түргэн шуурхай очиж, амиа хорлох гэж байсан залууг татаж аварсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээллэж буйгаар тэрбээр Хятад иргэдэд зодуулсаны улмаас амиа хорлохыг завдсан аж.