Нийслэлийн гэр хорооллынхонд тулгамддаг томоохон асуудлын нэг бол яах аргагүй  гудамжны гэрэлтүүлэг байдаг. Тэгвэл гэр хороололд гэрлэн дохиотой уулзвар ашиглалтанд оржээ.

Тодруулж хэлбэл,  Сүхбаатар дүүргийн XV хороо буюу Дамбадаржаагийн хуучин эцэст оршин суудаг иргэд “Олон жилийн турш эмх цэгцгүй, зорчиход хүндрэлтэй байсан зам  хэдхэн хоногийн дотор хотын төвөөс ялгаагүй сайхан болж өөрчлөгдсөн байна.

Иргэд  бидний амьдрах орчин сайжирч гудамж, зам тохижиж байгаад сэтгэл хангалуун байна хэмээн ярьж байна. Учир нь “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын тоонд Дамбадаржаагийн хуучин эцсийн гурван замын уулзвар багтсан юм.

Гэр хороолол дахь уг уулзварыг анх удаа гэрлэн дохиотой, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож, өргөтгөн шинэчлэх ажлын зураг төслийг “Эйч Ай Би” ХХК боловсруулж, “Арц Суварга” ХХК зам барилгын ажлыг гүйцэтгэжээ.

Ийнхүү өмнө нь байнга түгжрэл үүсдэг, тээврийн хэрэгсэл болон явганаар зорчих, тухайн орчинд байрлах худалдаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд хүндрэлтэй, хөдөлгөөний зохион байгуулалт нь эмх замбараагүй байсан  уулзвар гэрлэн дохиотой, авто замын зохих тэмдэг тэмдэглэгээтэй боллоо. 

Б.Хорол