Дуучин Амархүүгийн найз бүсгүй хэмээн сайтуудын нүүрэнд гарах болсон тэрээр 1992 онд Дорнод аймагт төржээ. Хэрлэн сумын 1-р сургуулийг 2010 онд төгсөн одоо ХУИС-д суралцаж байгаа юм. Түүнчлэн “Шилмэл загварын ордон”-ы гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг.

Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн Үнсгэлжин тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”,2008 оны Аймгийн Шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ. Мөн 2010 онд Монгол Туургатны хувцас загварын наадмын “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”, өнгөрсөн жилийн “ГОЁЛ” наадмаар “Грундинг” брэндийн нүүр царай, 2012 онд Монгол Туургатны Гоо Бүсгүй шалгаруулах тэмцээний ТОП 10 моделийн нэг зэрэг олон шагнал өргөмжлөлийг хүртсэн байна

Сүүлийн үед найз залуудаа зодуулдаг, найз залуу Б.Амархүүгээс салсан гэх мэдээллээр шуугиан тарьсан ч тэд эргэн нийлсэн гэж мөн ярих болсон.

О.Ариунзул монголын төдийгүй, олон улсын загварын тайзан дээр өөрийн амжилтыг ахиулж яваа ирээдүйтэй модель. Тэрээр саяхан Оросын холбооны улсад зохиогдсон “Miss Russia International-2013” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байрын титэм гардсанаас гадна “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болсон билээ. Уг тэмцээний шалгаруулалтын үеэр О.Ариунзулыг Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн сүйт бүсгүй гэдгийг мэдээлсэн нь нэлээд шуугиан тарьсан юм.

 Саяхан мисс бүсгүй маань дэлхийн оддоор нүүрээ “чимдэг” алдарт “VOGUE” сэтгүүлийн сүүлийн дугаарыг чимсэн байна. Уг сэтгүүлийн нүүрэнд О.Ариунзулын Miss Russia International-2013” тэмцээний үеэр авахуулсан зураг тавигдсан байна.