С1 телевизийн "Нийслэл хэмнэл" нэвтрүүлэг үзэгч олны сонирхон үздэг цэнгээнт нэвтрүүлэг билээ. Tус нэвтрүүлэгт урлаг соёлын уран бүтээлчид шинэ бүтээлээрээ бэлэг барин оролцдог. 

Энэ удаад "Нийслэл хэмнэл" нэвтрүүлэгт "Single ladies" киноны хамт олон оролцон нэгэн үдшийн хөөр баяраар дүүрэн өнгөрүүлжээ. Киноны хамт олон Нийслэл хэмнэлээр уран бүтээлийн үеэр тохиолдсон хөгжилтэй үйл явдлууд болон бусад наргиантай яриагаар үзэгч олныг хөгжөөснөөс гадна цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөнийхөө талаар ярилцжээ. Энэхүү нэвтрүүлэгт мөн Extacy, Хишигдалай, AСool зэрэг залуу хамтлаг уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ өргөжээ.

Нэвтрүүлгийн үеэр жүжигчин Г.Ундармаа "Single Ladies" кинонд хамтран ажилласан болон бусад уран бүтээлчдэд баярласан талархсанаа илэрхийлэн L'OcciTane брэндийн гарын бэлэг өгсөн юм. 

Тун удахгүй С1 телевизээр гарах энэ нэвтрүүлгээс та Single Ladies киноны хамт олны хөгжилтэй яриаг сонсон та нэгэн оройг зугаатай өнгөрүүлээрэй ..... 

Ингээд тус нэвтрүүлгийн фото сурвалжлагыг хүргэж байна