Тэнгис, Өргөө кино театрын дэлгэцнээ гараад удаж байгаа ч одоог хүртэл тасалбар нь хамгийн их борлуулалттай байгаа “Single Ladies” кино интернэт орчинд ч ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм.

Ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг хөгжилтэйгээр тусган харуулсан тус киноны танилцуулга зургийг олны танил эмэгтэйчүүдийн зургаар орлуулан хөгжилтэй эвлүүлэг болгон энд тэндгүй нийтэлж байсан билээ.

Түүнчлэн энэ киног үзсэн нэгэн үзэгч болох М.Заяа гэх охин жүжигчин Г.Ундармаад зориулан энэ киноны танилцуулга зургийг гар зураг болгон фэйсбуук хуудсаар нь дамжуулан түүнд илгээсэн байна. Мэдээж хэрэг сэтгэлээ шингээн хийсэн бүхэн цаанаа л сайхан байдаг учир энэ зураг жүжигчин Ундармаагийн сэтгэлийг ч багагүй хөдөлгөсөн бололтой, тэрээр фэйсбуукээрээ дамжуулан зурж өгсөн эмэгтэйд баярласан талархсанаа илэрхийлжээ.

Энэ мэтээр Ганц бие эмэгтэйчүүдийн кино хүмүүст олон янзын давалгааг бий болгосон хэвээр байна