Сонгуулийн төв байгууллага нам эвслээс нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор, бие даан нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана гэж Хуулийн128 дугаар зүйлийн 128.8 дахь хэсэгт заасан байдаг. Тэгвэл энэ хугацаа өнөөдөр дуусаж байна.

Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно. Тэгэхээр маргааш нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авна гэсэн үг.

Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлэх үүрэгтэй байдаг. Энэ нь пүрэв гарагт буюу 9-ний өдөр юм.