Баяр наадмын амралт тохиосон энэ өдрүүдэд мнэлгийн эмч ажилтнууд, онцгой байдлын алба хаагч цагдаагийн албан хаагчид албаны бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Иргэд амралт зугаалгаар хөдөө орон нутгийг зорьсон эл өдрүүдэд тус газруудын ачаалал нэмэгддэг аж.

Энэ сарын 14-нд Өвөрхангай аймгийн эмч нар хүний амь аврахын тулд дамнуурга дээр өвчтнөө хэвтүүлэн үертэй голоор гарчээ. Энэ тухай цахим хуудаснаа “Хүний аминий төлөө манай эмч мэргэжилтнүүд үертэй голоор хүнээ дамжилаад гарсан байна. Дарга нар нисдэг тэргээр үнэг агнаад зугаалж байхад эмнэлгийнхэн үнэхээр хэцүү нөхцөлд ажиллах юм даа. Ийм л үед хэрэглэх нисдэг тэрэгтэй болчихвол сайхан даа. ӨВ-БОЭТ-н эмч мэргэжилтнүүдээрээ бахархаж байна. Та нартаа амжилт хүсье” хэмээв.