“Universe best songs” наадамд оролцож олноо танигдсан дуучин Акбота “Мотив” хамтлагийн Ганбаатай гэр бүл зохиож хөөрхөн хүүтэй болсон. Гэвч хосуудын амьдрал бүтээгүй. Дууч бүсгүй хүүгээ өөрөө өсгөж байгаад өдгөө гадаадад ажиллаж амьдарч яваа. Австралид охинтой болж бүл нэмсэн.

Тэгвэл том хүү нь Монголдоо амьдарч байгаа бөгөөд ээжийгээ уйлуулсан бэлэг явуулсэн гэнэ шүү.

Энэ тухай Акбота "Монголоос зөндөө гоё бэлэг ирлээ. Хамгийн их сэтгэл хөдөлгөж уйлуулсан зүйл бол миний хүүгийн надад явуулсан энэ эрхэм зүйл. Цэцэрлэгтээ тэмцээнд энэ зургаа өгсөн байна. Миний хамгийн хайртай зураг хоёрдугаар байранд орсон" гэв.