Дунд сургуулийн захирал сурагчдадаа төмс “шахжээ”
2013/09/30
Нийслэлийн Баянгол дүүргийн 96 дугаар сургуулийн захиргаанаас сурагчдадаа төмс хүчээр борлуулж байгаа аж. Тухайлбал нэг килограмм төмсийг 500 төгрөгөөр, 40 килограмм төмсийг 20 мянган төгрөгөөр борлуулж байгаа гэх.
Энэхүү мэдээллийн дагуу сурвалжиллаа. Тус сургуулийн захирал С.Нэргүйдаваа нь сургуулийнхаа багш нарыг дайчлан Төв аймгийн Борнуур сумаас нийт 10 тонн төмс хураан авчээ. Ингээд тухайн төмсөө “Куарта” гэдэг Герман сортын төмс хэмээж, түүнийгээ сургуулийнхаа сурагчдад “заавал ав” гэсэн шаардлагыг тавьж борлуулж байгаа аж. Мөн сургуулийн захиргаанаас төмснөөс гарсан ашгаар тус сургуулийн хажууд шинээр барьж буй 22 дугаар бага сургуульд эд хогшил авна. Тус сургууль нь сонгоны ангигүй болохоор төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа гэсэн шалтгаан хэлж байгаа юм.
Энэ талаар тус сургуулийн сурагчдын төлөөлөл ингэж ярьж байна.
96 дугаар сургуулийн 105 ангийн сурагч: ШИНЭЭР БАРИХ 22 ДУГААР СУРГУУЛИЙН ШИРЭЭ САНДЛЫГ АВНА ГЭСЭН
-Бидэнд багш “Та нар эцэг эхдээ ойлгуулж төмс авах хэрэгтэй” гэсэн. Тэгээд эцэг, эх маань авахгүй байна гэхээр “Та нар ойлгуулж чадахгүй байна” гэдэг. Яагаад заавал авах ёстой юм гэхээр сургуулийн хажууд шинээр баригдаж буй 22 дугаар бага сургуулийн ширээ сандлыг авна гэсэн. Өмнө нь манай сургуульд сонгоны төлбөртэй анги гэж байдаг байсан. Уг ангийг байхгүй болгосноор сургуулийн төсөв мөнгө хүрэлцэхээ байсан гэсэн. Тэгээд биднийг заавал төмс авах ёстой гэж шахах болсон. Манай анги йн борлуулах ёстой төмснөөс одоо дөрвөн тонн үлдчихсэн байгаа.
96 сургуулийн 105 ангийн сурагч: ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ХАНДСАН БИЧИГ ХҮРГҮҮЛСЭН
-Сургуулийн захиргаанаас өнгөрсөн жил төмс тарьж, түүнийгээ хураан авсан бололтой. Тэгээд тэр хураасан төмсөө бидэнд “шахаж” байгаа юм. Уг нь эцэг эхчүүдэд хандаж нэг бичиг ирүүлсэн. Түүнд нь “Төмс худалдан авч, хувь нэмрээ оруулаач” гэсэн байсан. Үүнийг миний зүгээс буруу гэж ойлгож байгаа. Төмс худалдан авах хүсэлтэй нэг нь авна л биз. Авах шаардлагагүй байхад заавал ав гэдэг нь үнэхээр хэцүү байгаа.
Харин тус сургуулийн захирал С.Нэргүйдаваагаас сурагчдын ярьж байгаатай холбогдуулан зарим зүйлийг тодруулсан юм.
С.Нэргүйдаваа: ЕРДӨӨ 10 ТОНН ТӨМС Л ОРУУЛЖ ИРСЭН
-Танай сургуулийн захиргааг сурагчдадаа төмс “шахаж” байна гэсэн гомдол гарч байна. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Сургуулийн захиргаанаас анхаасаа сурагчдадаа асуудлаа танилцуулж байж төмс борлуулсан. Үүнийг шахаа гэж ойлгож болохгүй. Ердөө 10 тонн төмс л байсан. Төв аймгийн Борнуур сумаас оруулж ирсэн. Манайхан мөрөөрөө юм хийж байгаа хүнийг үргэлж илүү харах юм.
-Төмсийг борлуулж, олсон мөнгөөрөө шинээр барьж байгаа гэх 22 дугаар бага сургуулийн эд хогшилын асуудлыг шийднэ гэсэн байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Үгүй. Энэ төмснөөс ямар ашиг олох юм бэ. Энд чинь оруулж ирэх өртөг нь л шингэнэ. Уг сургуулийг би гурван давхар болгосон. Мөн гаднах ногоон талбайг хулгайлах гэж байхад авч үлдэж чадсан. Би үүнээс олсон ашгаараа чинь сургуульдаа жаахан ч гэсэн хувь нэмэр оруулах гэсэн юм. Шүүгээ зэрэг хэрэгтэй зүйл авч тавих хэрэгтэй байна. Та нар ажил хийж байгаа хүмүүсийг буруугаар хараад байх юм. Манай сургууль дэргэдээ бага сургууль барьж байгаа. Ажил хоёр жил гаруй сунжирч байна. Улсаас төсвийг нь өгөхгүй байна. Дулааныг нь авсан хэрнээ барилгын ажил дуусах шатандаа гацчихсан байгаа. Сургууль гэдэг чинь нэг айл өрхөөс дутахгүй шүү дээ. Нэг ангид гэхэд хөшиг, самбараас эхлээд хэрэгтэй зүйл их байна. Түүнийг бид өөрсдөө гаргана. Мөн сургуулиа цэвэр байлгахын тулд цэвэрлэгээ, ариутгал шаардлагатай байна.
-Сурагчдыг заавал төмс авах ёстой гэж “шахаж” байна гэсэн. Заавал авах ёстой юм уу?
-Манай эцэг эхчүүд дуртай байгаа. Энэ төмсийг борлуулж сургуульд ганц ч юм гэсэн “наая” л даа. Би эндээс ямар ч ашиг олохгүй. Эцэг эхчүүдтэйгээ уулзаад хамтарч ажиллая л гэсэн. Энэ чинь социалист нийгэм биш биз дээ. Миний ажлыг ихэнх нь дэмжиж байгаа.
-Дэмжихгүй байгаа хүмүүс их байгаа юм биш үү?
-Маш цөөхөн байгаа. Ирэх жилээс ганц сургуулийн сурагчид гэлтгүй хороо гэх зэрэг газраар бүр илүү үйл ажиллагааг өргөжүүлнэ. Энэ чинь чөлөөт нийгэм шүү дээ. Үнэгүй юм гэдэг үнэгүй л байдаг. Ахлах ангийн хүүхдүүд намар яагаад ургац хураалтад тус нэмэр болж болохгүй гэж. Эхнээсээ оюутнууд ургац хураалтын ажилд нэмэр болж эхэллээ. Ингэж байж залуучууд төмснийхөө үйлдвэрлэлийг мэддэг болно. Цаашид ургац хураалтад ахлах ангийн хүүхдүүдийг оролцуулахад буруудах зүйл байхгүй. Энэ маш сайн сортын төмс юм. Хамгийн доод тал нь нэг килограмм нь 500 төгрөг. Би хамгийн доод үнээр нь зарж байна.
Тус сургуулийн захиргаанаас эцэг эхчүүд төмсний борлуулалтын ажлыг дэмжиж байна гэсэн. Харин үүнд зарим эцэг, эх дургүйцэж байгаагаа хэлж байсан юм.
Ж.Сайхнаа: ЗАХИРАЛ НЬ ӨӨРИЙНХӨӨ БИЗНЕСТ ХҮҮХДҮҮДИЙГ АШИГЛАЖ БАЙНА
96 дугаар сургуулийн сурагчийн ээж
-Энэ сургуульд манайх гэр бүлээс гурван хүүхэд явдаг юм. Гэтэл гурван хүүхдийг маань тус бүр таван килограмм төмс ав гэсэн байгаа юм. Би Баянгол дүүргийн хороонд хандсаны үүднээс нэг айлын гурван хүүхэд “Оюуны ундраа цогцолбор”-т суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт авч байж, төмсийг нь аваагүй. Би өөрийнхөө ногоог яая гэж байж, хүний зарж буй ногоог авах нь зөв гэж бодохгүй байна. Хоёрдугаарт тус сургуулийн захирал өөрийнхөө юмыг багш нартаа “шахах”-ын тулд энэ олон айлын хүүхдийг ашиглаж болохгүй шүү дээ.
Х.Гал: ДЭД ЗАХИРАЛ НЬ “НАДАД ХАМААГҮЙ” ГЭЭД СУУЖ БАЙДАГ ГЭНЭ
96 дугаар сургуулийн сурагчийн ээж
-Улсаас өгч буй ширээ сандал ариун цэврийн хэрэглэлийнх нь төсөв мөнгө нь хүрдэггүй гэнэ. Тэгээд тус сургуульд сонгоны анги гэж байдаг байсан. Тэр анги нь байхгүй болсон. Энэ жил сургууль туршилтаар ногоо тарьсан бололтой. Тэгээд борлуулалтын тал дээр арга хэмжээ аваагүй. Нэг хүүхдэд ойролцоогоо таван килограмм төмс зарна гээд тооцоолчихсон. Нарийн судалгаагүй байгаа юм. Хаа сайгүй үзэсгэлэн худалдаа гарсан байгаа энэ үед ядахдаа зах зээлийн ханшаас доогуур зарж болно. Ер нь ганц төмсний асуудал биш. Сургуулийн захирал, дэд захирал гээд харилцааны тал дээр ямар ч соёлгүй хүмүүс байдаг. Сургуулийнх нь хүүхэд дэд захиралдаа “Багшаа ширээ дутаад байна” гэж хэлэхэд нь өөдөөс нь “Надад ямар хамаатай юм бэ” гэсэн жишээ ч бий хэмээсэн юм.
Т.Болорцэцэг
Зочин · 2013/10/02
haais bur oyutnuudaaraa tsalin ch gui yu ch gui buten 1 sar urgats huraalgasan neg tsag hotsorvol 2 onoo hasna jihshig yadaj odriin hooliig ni tsaanaas ni daagaad huraalgaj bolguimuu.... tgj huraalgasan tomsoo bagsh ajilchin gd oyutnuudaa hurtel ***hdag bolson tsag boljee
Зочин · 2013/10/01
Ene ch unen shvv bagsh geltgv buh ajilchiddaa ***haj bnlee
Зочин · 2013/10/01
HAAIS bas bagsh nartaa 2 shuudai tums ***hsan. Bur rektoriin tu****ltai
Зочин · 2013/10/01
Зөвхөн энэ ч биш юм. Энэ сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдэнэ нь бага анги, дунд анги төгсөх анги гээдБүх төгсөх ангийнханыг намар хавар хүчээр зугаалганд явуулдаг. Үүнийгээ шинэ санаа шинэ сургалт гэнэ тэгээд хүүхэд бүрээс татсан мөнгөөрөө сургуулийнхаа автобусаар өөрийнхөө амралтанд аваачна. Энэ бүхнийг нь хэлхээр яг л дээр байгаа хариултыг хэлнэ. Очдог газар, шалгуулдаг газраараа яв гэдэг. Ер нь жилийнхээ тайлан хийсэн ажлаа тайлагнаж эцэг эхчүүдэд танилцуулдаггүй.
Зочин · 2013/10/01
Ene surguuliin zahiral arai denduu, jil bolgon ingej ***halt hiine, bagsh nartaa hurtel heden shuudaigaar n ***haad tsalin deerees n suutgal hiideg, iim niigmiin *** ****ruudiig ****uulwal taarna
hahahaha · 2013/10/01
garchig n bur sawaagaad haychlaa =))
Зочин · 2013/10/01
Manaih bas ****rdlagiin daguu toms awsan. Er ni ene surguuli dandaa l yanz buriin zuil yarij mongo ih tatdag sh dee. ...... Тус сургууль нь сонгоны ангигүй болохоор төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа гэсэн шалтгаан хэлж байгаа юм. .... Ene yu gesen ug yum boldoo. Songonii angitai ter ni tolbortei sh dee. Tegheer songonii angiin tolbor h****aa ordog gesen ug we sonin l yum daa.
Зочин · 2013/10/01
manai huu 1r angid orson ene surguulid, bi neg etseg ehtei niilj 2laa neg shuudai tums huvaaj avsan, yun shine surguuliinhaa hushigiig bid nar avna geed balairad bgaan, anh udaa manaihaas surguulid huuhed orj bga yumaldaa, tegsen shine baga surguuli ashiglaltand orohoor bugdeeree angia tohijuulna, hushig ***iin savnaas ehleed avah zuil ih shuu geed l yarij bsna bagsh ni,bas hicheel ehleel angidaa ariun tsevriin heregsel avna ***iin sav printer bichgiin tsaas geed ih yum heregtei geed printer bichgiin tsaasni mungund 1 huuhdees 20.000 tug bas enenees gadna ariun tsevriin hereglel devter uzeg geed l avchir gesen teriig ni tsugluulahad 20.000 bson,bi l gehed gant***n huuhdee ene surguulid ugchuud 9sardaa 50.000 tugrug zugeer ugsun gesen ug,tums avahdaa 10.000 r huvaaj avaad l. Ih sain songonii angitai geed oruultsan medkuu, nil ***** unerteed l baga surguuli ni yag nurahnee udahgui,hurdan shine ni ashiglaltand oroosoi,Nodnin 12sard oroh geed orj chadaagui sur ene jil oroh ni hudlaa bhaadaa
Зочин · 2013/10/01
96 дугаар сургууль сонгоны ангидаа мөнгө өгсөн хүүхдүүдийг л оруулсан үнэн шүү. Суръя гэсэн эрмэлзэлтэй хүүхдийг биш мөнгөтэй хүүхдийг сургадаг сургууль юм уу даа гэж л бодогдсон.