Оюутан ахуй цагаасаа дэлгэцийн бүтээлээрээ олны танил болсон жүжигчин бол А.Ганчимэг. Тэрбээр үзэгчдийн хайрыг урт үс, авьяас хоёроороо татсан нэгэн. Түүний урлагийн карьер амжилттай өсөж яваа ч хувийн амьдрал нь асуудалтай яваа гэдэг. Жүжигчин бүсгүй Зэрлэг цэцэгсийн хүлэмж кинондоо хамтран тоглосон Б.Энхтүвшинтэй хайрын романс үүсгэсэн. Хосууд өмнө нь багадаа хүүхдийн ордны дугуйланд хамтдаа явж портнёр болон бүжиглэдэг байсан гэдэг. Харин хөл хүнд хайртыгаа орхин ажлын шугамаар БНСУ-ыг зорьсон Энхүүш хүүхэдтэй болсон гэдгээ дуулаад гэрээгээ цуцлаж Монголдоо ирсэн хэмээдэг ч ганц ч удаа охин дээрээ очиж байгаагүй гэдгийг экс нь нэгэн нэвтрүүлэгт орох үеэрээ задалсан.

Харин жүжигчин Б.Энхтүвшин "Бид хоёрт асуудал бий. Асуудалгүй бол хоёр талд байхав дээ" гэсэн хариултыг өгч байсан удаатай. Тэгвэл саяхан өөрийн цахим хуудаснаа “Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиод урагшлах хэцүү. Гэхдээ ингэж чадсан тохиолдолд зөв зүйтэй шийдвэр гаргаснаа хожим нь та мэдэх болно” хэмээсэн нь маш олон хүний дургүйцлийг хүргээд авсан юм. Түүний энэхүү постыг харсан фэн охид, бүсгүйчүүд нь "бүхэл бүтэн хүн"-ийг тэгээд мартаж болдог юм уу, зөв шийдвэр мэт санагдах боловч хожим нь та харамсаад ч барахгүй том алдаа байвал яана” гэж "diss" хийв. Бусдын хатуухан үгэнд даруулаад авсан залуу одоогоор өөрийн цахим хуудсаа түр хаагаад байна.