Зуны дэлгэр цагийн аялал, зугаалга дуусах болоогүй байна. Хөдөө орон нутгийн зам дээр автомшины осол гарах нь буурахгүй байгаа аж. Тухайлбал, долдугаар сарын 29-нд Зуунмод сумын 1-р баг О донт хөтөлийн "МТ" ШТС-ын орчимд, тус суманд оршин суух 44 наста Д гэгч “Toyota Prius” автомашинаар, БЗД-19 хороонд суух 52 настай О-г дайрч амь насыг нь хохироожээ. Мөн долдугаар сарын 31-нд Төв аймгийн Борнуур сум “Урьхан” зоогийн газраас баруун тийш 5км газарт “Тoyоta Сamry” автомашин онхолдож жолооч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд суух 52 настай Р амиа алдаж, нэг иргэн гэмтсэн хэрэг гарчээ.

Мөн амралт зугаалж явахдаа усанд осолдож амиа алдаж байна. Долдугаар сарын 30-нд Сэлэнгэ аймгийн сайхан сумын 3-р баг “Хараа” голд тус сумын 1-р багт суух 37 настай Л усанд орж байгаад живж нас баржээ.

Өчигдөр Тосонцэнгэл сумын “Нэгдсэн эмнэлэгт Дархан-Уул багт оршин суух гурван настай Б 40-н литрийн устай сав руу унаж амиа алджээ. Түүнчлэн БЗД-12 “Төмөр замын Том холбох гэх газрын тогтмол усанд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад БЗД-12 хороонд суух Т.Э /эр.06н/, Т.Э /эр.09н/ нар живж нас барсан хэргийн газраас 25-н кадр зураг авч, тэмдэглэл 10-ыг үйлдэн БЗДЦХ-3 шалгаж байна.

БЗД-11 “Адам Ева”-гийн хөшөөний харалдаа туул голын эрэг дээр БЗД-5. хороонд суух 44 настай Б нь согтуурсан үедээ голд сэлж байгаад живж нас барсан аж. Эдгээр хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна