Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/103 тоот тушаалаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Э.Дагиймааг томиллоо.

Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй. Түүний ажлын туршлага,

1996 оноос МҮОНТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, тоймч, ахлах редактороор,

2002 оноос “ТВ-5” телевизэд тоймч, ерөнхий редактор, гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан юм.

Мөн Монголын Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал, МСНЭ-ийн Телевизийн салбар хариуцсан захирлын сонгуульт ажилтай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, чадалтай, чадвартай сэтгүүлчдийн нэг билээ.