​Орон сууцны эрэлт бага, нийлүүлэлт их байгаатай холбогдуулж “Орон сууцны бирж”-д бүртгэлтэй 100 гаруй аж ахуйн нэгжийн 30 орчим хувь нь 10 хувийн урьдчилгаа төлөөд орон сууцны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлжээ.

Тус биржид 100 гаруй иргэн орон сууц худалдан авах хүсэлт гаргаснаас 10 хувь нь бэлэн мөнгөөр, 90 хувь нь лизингээр орон сууц авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Нийслэлийн дүүргүүдэд орон сууцны үнэ хэрхэн буурч байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал:


Чингэлтэй дүүрэгт 7,4 хувь
Сүхбаатар дүүрэгт 8,3 хувь
Баянзүрх дүүрэгт 8,4 хувь
Хан-Уул дүүрэгт 9,1 хувь
Баянгол дүүрэгт 12,5 хувь
Сонгинохайрхан дүүрэгт 12,7 хувиар тус тус буурчээ.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийн байдлаар 3291 иргэнд таван хувийн хүүтэй, 6075 иргэнд найман хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгохоор болсон гэж Монгол банкнаас мэдээллээ.