Оюутан цагаасаа хойш хамтран дуулсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” нэртэй хамтарсан тоглолтоо нижгэр хийж, үзэгч түмнээ баясгаад авсан билээ. Энэхүү өнгөрсөн хавар болсон тоглолтод дуучин Т.Баясгалангийн хань хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр эхнэр МУГЖ Т.Баясгаланд цэцгийн баглаа бэлэглэж буй зургаа цахим хуудсандаа оруулж “Ханьдаа дахин дурлачихлаа. Сайхан тоглолт үзлээ” хэмээн постолж байсан удаатай. Тэгвэл тэднийг хамгийн анх Баярцогт гишүүн учруулсан аж.

Баярцогт гишүүнтэй дуучин Т.Баясгалан ажил хэргийн уулзалт хийж байх үеэр нь Японоос Д.Батбаяр утсаар ярьж байсан гэнэ. Ингээд удалгүй зодог тайлаад Монголдоо ирэхэд нь тэд уулзсан байна. Ийнхүү бие биедээ анхны харцаараа дурлалцаж байсан хэмээн дуучин бүсгүй анхны учралынхаа талаар хуучилжээ.