Хошин урлагийнхан дотроо хамгийн олон үзэгчдийг татдаг хамтлаг бол Шинэ үе. Энэ хамтлагаас өрх тусгаарлан өөрсдийн гэсэн хүрээлэлээ бий болгосон Эмоци хамтлагийнхан шинэ тоглолтын бэлтгэлдээ хэдийнээ орсон талаар жүжигчин Тэмка дуулгав.

Тэгвэл тус хамтлагт жүжигчин Сөрөлт, Ганбаа нар нэмэгдэн орж бүл нэмж байгаа бололтой. Энэхүү гэрэл зургийг харсан "Шинэ үе"-ийн олон мянган фэнүүд нь гишүүд нь яагаад талын нэг тараад байна аа. Ингээд тарчихаж байгаа юм байх даа хэмээн ихээхэн санаа зовж буйгаа дуулгав. Ямартай ч удахгүй учиг нь тайлагдах биз ээ.

О.Ариун