Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гишүүд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяраас ипотекийн зээлийн асуудлаар зарим асуултад хариулт авсан юм.

Гишүүдийн асуултад салбарын сайд Г.Мөнхбаяр “Ипотекийн найман хувийн зээл ямар хэлбэрээр, ямар менежментээр явах нь удахгүй тодорхой болно. Урьчилаад мэдээлэл өгөхөд ипотекийн зээл зогсохгүй. Гэхдээ хуучин хэлбэрээсээ өөр эх үүсвэрээр явах болвуу. Ипотекийн зээл зөвхөн 80 м.кв-д хамааралтай байгаа нь өөрчлөгдөж 100 юмуу 120 м.кв-ын аль нэг нь байна. Гэхдээ эцэслэгдээгүй. Мөн ипотекийн зээлийн сард төлж байгаа төлбөрийг бууруулах бололцоо байгаа гэж харж байгаа. Ерөнхийдөө тэр чиглэлд ажиллана. Хөдөө орон нутагт ипотекийн зээл таван хууль байвал зохимжтой гэж бодож байгаа. Үүнд Засгийн газар, их хурлын дэмжлэг хэрэгтэй. Эх үүсвэрийг Монголбанктай ярилцах шаардлагатай” гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn