Татварын байцаагч бүсгүйг 75 удаа хутгалж амь насийг нь хөнөөсөн  Ц.Туяаг шүүх хурал өнөөдөр өглөө 10:30 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн. Шүүх хурлын эхэнд гэрчээр оролцох ёстой байсан “хэргийн эзэн” гэгдэх Д.Батболд учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт  тавьсан ч  уг хүсэлтийг хүлээж аваагүй байна.  Яллагдагч  Ц.Туяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12-т  зааснаар өс хонзонгийн сэдлээр хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр 25 жилийн ял төлөвлөөд байсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж түүнд 22 жил хорих ял ногдууллаа. Шүүхийн шийдвэр саяхан гарсан бөгөөд Ц.Туяаг эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй ангид хорихоор болсон байна.

Ц.Туяа нь өмнөх  нөхрөө хардалтын улмаас хутгалж, шүүхээсгурван жилийн тэнсэн ялаар шийтгүүлж байсан ажээ.  Хэргийг тодруулбал Ц.Туяа анхны нөхрөө бусадтай явалдсанд уурлaн бусдыг хутгалсан бөгөөд өөрийгөө ч хутгалахыг завдаж байжээ.

 

Ц.Туяа энэ оны долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө хамтран амьдрагчаа хардан Чингэлтэй дүүргийн татварын байцаагчаар ажилладаг байсан өөрийн найз Э-г 75 удаа хутгалж хөнөөсөн юм.

А.Баярмаа