• Нийслэлийн хэмжээнд нэмэлт элсэлтээр 2-5 насны 3087 хүүхдийг цэцэрлэгт бүртгэж авахаар болжээ. Намрын элсэлтээс ялгаатай нь доорх цэцэрлэгүүдэд хүүхэд авахдаа бүртгүүлсэн дарааллаар авах юм байна.

    Тэгэхээр бүртгүүлсэн хүүхэд бүр сугалаанд оролцож, азаа үздэгээс тэс өөр гэсэн үг. Хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр зэхэж буй эцэг эхчүүд гэртэйгээ ойр цэцэрлэгт яаралтай хандах хэрэгтэйг анхаарна уу.

  • “Иргэн Та амьдарч буй дүүргийнхээ дээр дурдсан аль ч цэцэрлэгт хороо харгалзахгүйгээр бүртгүүлж болно” гэж Нийслэлийн боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэлсэн. Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш үргэлжилнэ. Хэрэв Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Нийслэлийн боловсролын газрын 70113032 дугаарын утсанд хандаарай. Олон эцэг эх энэ дугаарт хандаж буйгаас болж, ачаалал ихтэй байгаа гэсэн. Тиймээс дээрх дугаар холбогдохгүй нөхцөлд 99192400, 99003650 гэсэн хоёр дугаар руу залгаж болно.

    Хүүхдээ өгөх цэцэрлэг тань хувийнх. Гэхдээ улсаас хоолны хувьсах зардлыг өгч буй учраас улсын цэцэрлэгтээ ижил үнэ төлбөргүй гэсэн.

  • 3
  • 4
  • Хавсралт файлыг татах: ТАТАХ