Өнөөдөр Улаанбаатар хотын айл өрх бүр машинтай гэхэд хилсдэхгүй.  Зарим айл 2-3 машинтай. Нэгэнт хүн бүрийн хэрэгцээ болохоор машин битгий ав гэсэн агуулга бүхий захирамж, тушаал, зарлиг гаргаж болохгүй тул  ачаалал нь ихдээд байгаа замын хөдөлгөөнийг  Хотын мээр  “мэргэн ухаан”-аар зохицуулах болсон.   Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны 8-р сараас эхлэн одоо хэрэгжиж байгаа дугаарын хязгаарлалтыг  хэрэгжүүлж эхэлж байгаа  билээ.  

Гэвч энэ хуваарлалтыг  хийхдээ  учиртай хязгаарлалт хиймээр байгаа юм.  Үндсэндээ бол хоёр зүйлийг анхаарчихад болчихмоор юм санагддаг.  

  1. Өвлийн улиралд дугаарын хязгаарлалтыг  түр болих:  Өвлийн улиралд жолооч нар хальтиргаа гулгаанаас сэрэмжилж машинаа гараждаа  өвөлжүүлдэг. Ингэснээр жолооч нарын  хувьд бензин тос солихгүй, дугуй дахиж авах зэрэг зардлыг  багасгаад өгчихөж байгаа хэрэг.  Мөн  өөрийгөө болон  хувийн өмчөө  эрсдлээс хамгаалж байгаа. Өөрөөр хэлбэл замын ачаалал дугаарын хязгаарлалтгүйгээр буурчихаж байгаа. Ийм байхад олон нийтийн эрх ашгаа бодсон шигээ цөөнхийн эрх ашгийг харгалзан үзээд дугаарын хязгаарлалтаа хязгаарлах боломж бас бий. Өөрөөр хэлбэл  өвлийн улиралд нялх нойтон хүүхэдтэй,  сургууль цэцэрлэгт нь хүргэж өгдөг эцэг эхчүүдийн хувьд  дугаарын хязгаарлалт хүндээр тусдаг. Тэднээс гадна өндөр настай аав ээжийгээ эмнэлэг рүү зөөх, гадуур явахад нь хальтирч унах вий гэсэндээ дөхүүлж өгөх гэсэн олон хүний санааг амраачих гээд байгаа юм.  Ядаж  өвөлдөө дугаарын хязгаарлалтийг больчихвол хичнээн айлын хүүхдийг ханиад томуу болон болзошгүй эрсдлээс аварч болох бол гэдгийг бодох л асуудал.   Үүүнийг зуны ганц сард бас хэрэгжүүлмээр санагддаг. Өөрөөр хэлбэл наадмын маргаашаас л хотын замын хөдөлгөөн эл хуль болдог.  Хэрэв ачаалал буурсан бол хязгаарлалтаа бууруулж яагаад болохгүй гэж. Ядаж наймдугаар сарын 15 хүртэл “дугаарын хязгаарлалтын журам”-аа түр цуцалчихад л болох юм.  
  2. Дугаарын хязгаарлалтын цагийг багасгах. Одоо хүчин төлөдөр үйлчилж байгаа журмаар бол 07 цагаас оройн 22 цаг хүртэл замын хөдөлгөөнд оролцохийг хориглосон байгаа.  Тэгвэл  энэ цагийг арай уян хатан болгох хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл  өглөө 7 цаг биш 8 цаг болговол ажилдаа 8 цагаас өмнө амжаад ирчихнэ. Ядаж өглөөний найман цаг болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болчихвол хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, ажил дээрээ эртхэн оччих гээд олон хүнд тустай. Тэглээ гээд хөдөлгөөнд нэг их саад учруулахгүй.  Харин  оройн 22  цагийг  21 цаг болгож наашаа татмаар.  Өөрөөр хэлбэл  оройн 21 цагт замын хөдөлгөөн “шингэрчихсэн” байдаг.  Тэгэхээр  дугаарын хязгаарлалтын  цагийг ингээд уян хатан болгоод өгчих юм бол олон жолооч баярлах байх.  

Үнэхээр  ачаалал ихтэй дугарын хязгаарлалт ач холбогдлоо өгсөн нь үнэн. Гэхдээ хэтэрхий хатуу байгаа энэ журамд өөрчлөлт оруулбал бараг бүх жолооч нар баярлана.  Яагаад гэхээр  өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалт жирэмсэн, бага насны хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй олон айлд асуудал болдог. Тэдний асуудлыг  бага ч гэсэн шийдээд өгөхөд уг нь асуудалгүй шүү дээ.  

Харин мөнгөтэй бөгөөд  танилтай хэсэг бүлэг нөхдүүдэд бол дугаарын хязгаарлалт нэг их нөлөөлдөггүй. Өөрөөр хэлбэл бусдын дугаарыг  зээлээд зүүчихнэ. Танилтай болохоор дугаар нь явдаггүй өдөр утсаар яриулаад л  өнгөрчихнө. Тэгвэл ийм этгээдүүд  дугаараа сольж зүүсэн нь баригдсан тохиолдолд жолоо барих эрхийг хасах, торгуулах, баривчлагдах хүртэл арга хэмжээ гээр шийтгүүлдэг.  Энэ бол дугаарын хязгаарлалтын сөрөг тал.  Ядаж л ийм байлгахгүйн тулддугаарын хязгаарлалтандаа уян хатан байх санал гаргаж байна.  

А.Баярмаа