Ардчилсан намын даргын сунгаа ил далдаар явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа. Тиймээс Ардчилсан намынхан дарга болохоор зэхэж байгаа нэр бүхий нөхдүүдийг намнах зорилгоор жүжигчин Амараагийн аргыг хэрэглэж эхлэв. Энэ удаад жүжигчин залуугаар төмөр замын  400 000 тэрбум төгрөгийн асуудлыг сөхүүлж олны анхаарлын төвд хандуулахаар зэхэж байгаа бололтой бичлэг хийсэн нь цахим орчинд хандалт ихтэй байна.