Монголын эмэгтэй дуучдаас поп дива С.Наран өөрийн өвөрмөц хоолойгоороо эрс ялгарч чаддаг нэгэн. Нэг их эрчүүдтэй холбогдож явдаггүй эрхэм бүсгүйн талаар элдэв яриа гардаг ч тэрбээр нэг их тайлбар хийж хэл ам болдоггүй. Түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Араб залуутай уулзаж учирдаг болсон ч удалгүй тэд салсан. Дараа нь түүнийг хасаг залуутай суух гэж буй хэмээн хэсэг шуугисан билээ.

Тэгвэл энэ шуугианы талаар С.Нарангаас тодруулахад:  “Яагаад би ганц бие байж болохгүй гэж. Миний талаар бичээд байдаг шар мэдээллэл бол хоосон худлаа яриа. Би урлагт өөрийнхөө амьдралыг маш удаан зориулж явж байна. Надад элдэв зүйлд сэтгэл санаагаа зовоож явах зав алга. Энэ бүгдийн хойноос  хөөцөлдөөд явах сонирхол байхгүй.  Тийм болохоор цаг хугацаа бүгдийг харуулж өгдөг.  Тэгэхээр хүмүүс минь тайван бай миний зангаас элдэв  гаж буруу зүйл гарахгүй. Тиймээс тэр Казах, Араб залуу болон элдэв яриа худлаа. Мэдээж найз залуутай байлгүй яахав. Гэхдээ тэр бүгд миний хувийн амьдрал учраас хүн болгонд дэлгэж ярих хүсэл надад байдаггүй. Тэгэхээр хүн өөр өөрсдийн амьдралаар амьдарна. миний амьдрал бусдад тийм ч чухал биш” хэмээн албан ёсны хариулт өгснийг  “Мобайль ньюс” буландаа онцолж байна.

 

Д.Ана